• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Усны эх баялгийг үр ашигтай хэрэглэснээр Эрээн хотын экологи сайжирчээ

CRI       (GMT+08:00) 2013-11-14 17:09:05

        Эрээн хот танигдахаа байтал өөрчлөгджээ. Говийн хөрснөө мандсан хилийн худалдааны хот "тачир халцгай" дүр төрхөөсөө салж, өнөө нов ногоон хот болжээ.

        Эдгээр нь бүгд Эрээн хот усыг үр ашигтай хэрэглэж эхэлснээс үүдэлтэй.

        Эрээн хотоор аялахад ногоон моддоор хучигдсан зам талбай дээр, цэцэрлэгжүүлэгч зүлгэжүүлэлтийн ажилдаа яарцгаана. Оршин суугчид хэлэхдээ, урьд ундны ус хүрэлцээтэй байхыг маш хүсдэг байлаа, харин ногоон өнгөөр хучигдсөн экологийн хот болгоно гэж санадаггүй байлаа гэв.

         Эрээн хот умарт хэсгийн ган хуурай бүсэд оршдог, тус хот усны 2 дахь эх үүсвэр газрыг нээж, 60 км цаана орших баруун Сөнөдөөс усаа татаж, хотын оршин суугчдын ундны усны асуудлыг зохицуулж байна. Харин зүлэгжилтэд хэрэглэх ус ихээр дутагдаж байсан ч Эрээн хот ховор эрдэнэ мэт ундны усаа ойжуулалтад хэрэглэхээс сэтгэл төвдөхгүй байлаа, Эрээн хотын Хэтай хорооллын оршин суугч Хан Лизи хэлэхдээ, "заримдаа бидний амьдралд хэрэглэх усыг цаг хуваарьтай хангадаг, иймээс ойжуулалтад хэрэглэхээс үнэхээр төвдөхгүй байсан юм" гэжээ.

         Ингээд уг төсөлд нийтдээ 96 сая 550 мянган юанийн хөрөнгө оруулжээ, үүнд бохир усыг хуримтлуулах систем, бохир усыг цэвэршүүлэх систем болон бохир усыг дахин ашиглах систем зэрэг гурван том хэсгийг багтаасан Эрээн хотын бохир усны удирдлагын сүлжээ болон зохицуулах барилга байгууламж ажиллаж эхэлсэн юм. 2010 оны 6-р сард хүрээлэн буй орчны байгууллагаар дамжин бохир усыг цэвэршүүлэх үйлдвэрийг шалгаж хүлээн авсан байна. Уг үйлдвэр өдөрт 15 мянган шоо метр бохир усыг цэвэршүүлж, дахин ашигласан усны хэмжээ 12 мянган шоо метрт хүрч, бохир усыг дахин ашиглах удирдлагын сүлжээ баруун дүүрэг болон хуучин хотын дүүргийн гол гол гудамжуудад тархаж, хотын хэмжээний ойжуулалтад хэрэглэж байгаа усны 95%-ийг дахиж ашигласан ус эзэлж байгаа юм.

         Эхний удаа цэвэршүүлсэн бохир усыг ойжуулалтад хэрэглэдэг хэдий ч өргөн хэрэглээний усны шаардлагад нийцэхгүй юм. Бохир усыг цэвэршүүлэх төвийн захирал Хү Вэньбинь танилцуулахдаа, "усны эх баялгийн ашиглалтыг үр дүнтэйгээр дээшлүүлж, иргэдийн үйлдвэрлэл, амьдралын орчныг сайжруулж, өдөрт 12 мянга 500 шоо метр усыг цэвэршүүлэхийн төлөө бид бохир усыг дахин ашиглах барилгыг байгуулсан байна. Уг барилга байгууламжаас гарсан ус нь улсын А зэрэглэлийн стандартад нийцэж, хотын ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, орон сууцын жорлон, барилгын салбар болон машин угаах зэрэгт хэрэглэж болох юм" гэжээ.

          Хот өргөжиж, хүн ам нэмэгдсэнээр, аж үйлдвэрийн бүтэц нарийсаж, Эрээн хот ус хэмнэх салбарыг зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай болжээ. Үүний тулд Эрээн хот аж үйлдвэрт ус хангадаг И Ши Лан Яа усжуулалтын хязгаарлагдмал хариуцлагат компанийг байгуулжээ. Уг компанийн ажилтан танилцуулахдаа, 2011 онд уг компани албан ёсоор үйл ажиллагаа явуулж, 25 км зайтай давстай нуураас хоолойгоор хатуулагтай ус татаж, цэвэршүүлээд гүний усыг орлуулан аж үйлдвэрт хэрэглэдэг. Өнөөгийн байдлаар, усыг их хэмжээгээр зарцуулдаг эрдэс уурхайн цэвэршүүлэлтийн 4 аж үйлдвэрт байнга ус хангаж байгаа гэжээ. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе