|
|
||
10-р сарын 30-нд, Монгол сургуулийн онц сурлагатай, амьдрал нь хүндрэлтэй 19 хүүхэд Монгол улсаас Эрээнд суугаа консул Бадамдоржийн Саруул гуайгаас сэтгэлийн бэлэг хүлээн авлаа. Бэлэгт ноосон ороолт, ноосон бээлий зэрэг 10 мянган юанийн дулаан хувцас багтжээ.
Бадамдоржийн Саруул хэлэхдээ, Монгол улсаас Эрээнд суугаа консулын газар байгуулагдаад 17 жилийн нүүрийг үзэж байна. Олон жилийн турш Эрээн хотын нам засгийн газрын удирдлага, гадаад харилцааны алба, олон байгууллага болон иргэд биднийг дэмжин тусалсан явдалд маш их талархаж байна. Иймэрхүү тусламжийн үйл ажиллагаагаар ачыг бодож, амьдралын бэрхшээлтэй сурагчдад Монголын ноосон бүтээгдэхүүн бэлэглэж түр ч атугай халуун дулааныг хүргэхийг хүссэн юм гэжээ.
Бэлгийг хүлээн авсан сурагч Урангэгээ сурвалжлагчид хэлэхдээ, Монгол улсаас Эрээнд суугаа консулын газраас бидэнд өгсөн тусламжид талархаж байна, бид шаргуу чармайн суралцаж, шилдэг амжилтаар нийгэм олныхоо ачийг хариулна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |