• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гадаадтай нээлттэй хөгжих алтан гүүр шинэ амжилтад хүрэв

CRI       (GMT+08:00) 2013-11-28 16:58:42

     20 сая ам.долларын үнэ бүхий салхин эрчим хүчний төхөөрөмжийг Казакстан руу гаргаж эхэллээ.

     Эрээн хот "8337" хөгжлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, гадаадад нээлттэй хөгжих алтан гүүр бүтээн байгуулалтын зорилтоо шинэ амжилтад хүргэлээ. 20 сая ам.долларын өртөг бүхий салхин эрчим хүчний тоног төхөөрөмжийн эхний хэсгийг 11-р сарын 9-нд Эрээний авто замын боомоор гаргаж, Казакстан улс руу тээвэрлэжээ.

     Казакстан улсад салхины эрчим хүч үйлдвэрлэх тоног төхөөрөмж, салхин сэнс экспортлох энэхүү бизнес харилцааг энэ онд Эрээн хотод зохиогдсон "Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны симпозиум"-ын үеэр Хятад, Монгол, Орос гурван орны хилийн шугам дагуух орон нутгуудын захиргаа хоорондын гарын үсэг зурж баталсан "Бараа бүтээгдэхүүний хил дамнасан тээвэрлэлтийн хамтын ажиллагааны хэлэлцээр"-ийн дараа тохиролцсон юм. Энэ удаа Эрээний боомтоор салхин цахилгааны тоног төхөөрөмж экспортлоход Хятад, Оросын 3 аж ахуйн нэгж хамтарч ажилласан бөгөөд Өвөр Монголын Хун Юань олон улсын тээврийн компани бүх талын үйлчилгээ хангажээ. Лянь Юаньганаас Эрээний боомтыг хүртэлх тээвэрлэлтийн үүргийг Тяньжиний Ши И ложистикийн компани хариуцаж, боомтоор гаргасны дараах тээвэрлэлтийг Оросын Ларгас тээврийн корпораци гүйцэх юм. \Тус сонины сурвалжлагч Да Жян мэдээлэв.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе