• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эхний 10 сард Хятадын санхүүгийн бус төрлийн шууд хөрөнгө оруулалт 20% өсөв

CRI       (GMT+08:00) 2013-11-28 17:25:42

      Хятадын Худалдааны яамны 19-нд нийтэлсэн тоо баримтад тэмдэглэснээр, энэ оны эхний 10 сард Хятадын дотоодын хөрөнгө оруулагчид дэлхийн 156 улс орон, бүс нутгийн 4173 аж ахуйн нэгжид шууд хөрөнгө оруулж, санхүүгийн бус төрлийн шууд хөрөнгө оруулалт 69.5 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 20% нэмэгджээ.

      Эхний 10 сарын байдлаар Хятадын эх газраас Гонгконг, АСЕАН, Европын Холбоо, Австрали, АНУ, ОХУ, Япон зэрэг эдийн засгийн хүчирхэг 7 бүсэд нийт 48.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, адил хугацаанд хийгдсэн гадаад дах шууд хөрөнгө оруулалтын 70%-ийг эзэлжээ. Үүний дотор Гонгконг болон Японд хөрөнгө оруулсан хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс тус тус 13.2%, 37.3% буурч, Орос, Америк, Европын холбоо, Австралид оруулсан хөрөнгийн хэмжээ тус бүр 858%, 227%, 92.4%, 94% нэмэгдэж, АСЕАН-д ч хөрөнгө оруулалтын хэмжээг 25% хүртэл хурдтай нэмж чадсан байна.

      Салбарын хувьд авч үзвэл нийт хөрөнгө оруулалтын 90% хувь нь бизнес үйлчилгээ, ашигт малтмал, бөөний болон жижиглэнгийн худалдаа, боловсруулах үйлдвэрлэл, барилга зэрэг 5 том салбарт төвлөрч байна. Эдгээрийн дотор бизнес үйлчилгээний салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт нэлээд буурсан үзүүлэлттэй байгааг эс тооцвол бусад салбар дахь хөрөнгө оруулалт эрчтэй нэмэгджээ. Боловсруулах салбарт 7.3 тэрбум ам.доллар бүхий хөрөнгө оруулалт хийгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 56% өссөн байна. Барилгын салбарт 5.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан бөгөөд 426% өсөлттэй байсан бол үл хөдлөх хөрөнгийн салбарт 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан ба энэ нь өмнөх оныхоос 95% өссөн үзүүлэлт юм. \Синьхуа Агентлаг. Бээжин. 11-р сарын 19-ний өдөр. Сурвалжлагч Ван Си мэдээлэв.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе