|
|
||
Байгаль Орчны Яамны Хүрээлэн буй орчны төлөвлөлтийн газрын дэд захирал, ерөнхий инженер Ван Жиньнань саяхан "Цэнхэр тэнгэртэй болцгооё: Агаарын чанарын стандартын олон улсын эрдэм шинжилгээний семинар" дээр үг хэлэхдээ, Хятад улсын "Агаар мандлын бохирдлоос сэргийлэх үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн хэрэгжилтэд нийт 1.7 триллион ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах бөгөөд энэхүү хөрөнгө оруулалт нь эдийн засгийн асар их бодит үр өгөөж авчрах юм гэдгийг онцлон тэмдэглэв.
Урьдчилсан тооцоолж байгаагаар, агаар мандлын бохирдлыг сэргийлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөрийн зах зээлийг 2.6 сая ажлын байраар хангаж, дотоодын нийт бүтээгдэхүүнийг 1.9 триллион юаниар нэмэгдүүлэх юм. \Ринь Минь Ри Бао сонин. Бээжин. 11-р сарын 16-ны мэдээ. Сурвалжлагч Сүнь Шюянь.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |