• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ромын кино наадамд Хятадын кино гол бүтээлээр оролцов

CRI       (GMT+08:00) 2013-11-29 09:55:45

      11 сарын 8-ны орой нээлтээ хийсэн Ромын 8 дахь удаагийн кино наадмын "сүүл мушигах" гол бүтээлүүдээр Хятадын кино оролцлоо.

      Наадмын эхлэл болон төгсгөлийн кинонууд кино наадмын хамгийн гол бүтээлүүд байдаг уламжлалтай. Энэ удаагийн Ромын кино наадам сүүлийн хоногийн арга хэмжээг "Хятадын киноны өдөр" болгон зарлаж, найруулагч Шюкэгийн шинэ уран бүтээл "Ди Рэньжие ба домгийн хотын луут хаан" киногоор "Хятадын киноны өдөр" арга хэмжээг нээж, жүжигчин Лю Чинюнь, Гу Тяньюэ, Жан Жяахүй нар гол дүрд тоглосон "Хор арилгагч" кино ч оролцсон байна. Кино наадмын гол уран бүтээлээр шалгарсан Цүйжяний найруулсан үлгэрийн кино "Цэнхэр яс" энэ удаагийн кино наадмыг амжилттай хаасан билээ.

      Кино наадмын урлагийн менежер Мулле хэлэхдээ, Шюкэгийн кинонууд дэлхийн олон орны үзэгчдийн хувьд хэдийн танил болсон. Европын кино борлуулагчид "Хор арилгагч" киног маш их сонирхож байна. Цаашид Хятадын кино найруулагчдын шилдэг бүтээлүүд дэлхийн үзэгчидтэй олон удаа золгож, кино шүүмжлэгчид ч хятад хэл дээрх кино, уран бүтээлд анхаарлаа хандуулна гэж найдаж байна" хэмээн ярьжээ.

      Эдүгээ техник технологи хөгжихийн хирээр кино бүтээх технологи ба кино борлуулалтын арга хэлбэрт олон шинэ зүйл орж ирж байна. Кино, уран бүтээлчид, үзэгчдийн хувьд жил тутмын киноны наадам харилцан санал бодлоо солилцох цор ганц индэр нь нэгэнт биш болжээ. Эдийн засгийн хямралын нөлөөнөөс шалтгаалж Ромын кино наадам хүмүүст бүрэн хүрч чадаагүй гэдгийг үгүйсгэх аргагүй юм. Ирээдүйд хэрхэн алсын хараатай, хамтран хөгжих талаар илүү ихийг тунгаан бодууштай. \Синьхуа Агентлаг. 11-р сарын 9. Сурвалжлагч Лю Юй.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе