• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хорт хавдрыг хэмжих шинэ төрлийн аппарат бүтээв

CRI       (GMT+08:00) 2013-11-29 12:08:11

      Дээрх зурагт хорт хавдрыг тодорхойлогч шинэ бодисоор хавдрын эсүүдэд хэмжилт хийснийг үзүүлж байна. Хэмжилтийн загвар зурагт хавдрын эсийн агуулагдах хэмжээг өнгөний ялгаруулалтаар илэрхийлжээ.

     Чинхуа их сургуулийн Биологийн шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор Лүө Юнжангийн тэргүүлсэн судалгааны багийнхан "HSPs 90а" хорт хавдрыг тодорхойлогч шинэ бодисыг олон улсын хэмжээнд анх удаа илрүүлсэн тухай Чинхуа их сургууль 11-р сарын 17-нд мэдэгдлээ. Түүнчлэн тус багийн бүтээсэн хорт хавдрын хэмжилт шинжилгээний аппарат туршилтыг амжилттай давж, Хятадын болон Европын холбооны зах зээлд нийлүүлэх зөвшөөрөлтэй болжээ.

      Хүний биеийн "HSPs 90а" бодисыг нээснээс хойш 24 жил өнгөрсөн хэдий ч Хятадын эрдэмтэд анх удаа түүнд тулгуурласан хэмжилт шинжилгээний төхөөрөмжийг бүтээн, эмчилгээнд ашиглах боломжийг бүрдүүлээд байна. Хорт хавдартай өвчтөнд оношлогоо шинжилгээ хийх, эмчилгээний чанарыг дээшлүүлэх, хорт хавдрын идэвхтэй хэсэгт тусгайлан хүрч эмчлэх зэрэгт энэхүү бүтээгдэхүүн аппарат нь маш чухал ач холбогдолтой юм. \зургийг Синьхуа Агентлагийн сурвалжлагч Гунлэй татав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе