Синхуа хорооны Вашингтоны 11-р сарын 18-ны мэдээ, Олон улсын "Топ 500" байгууллага 11 сарын 18-нд Дэлхийн ТОП 500 супер компьютерын жагсаалтыг нийтэлсэн бөгөөд Хятадын Батлан хамгаалалтын техник мэргэжлийн их сургуулийн бүтээсэн "Тяньхэ-2" супер компьютер уг жагсаалтыг тасархай тэргүүллээ. "Тяньхэ-2" нь жагсаалтыг удаалсан Америкийн "Титан"-аас нэг дахин хурдтай юм.
"Топ 500" байгууллага супер компьютерт үнэлгээ өгдгөөрөө дэлхийд хамгийн нэр нөлөөтэй бөгөөд жагсаалтын үр дүнг жилд хоёр удаа нийтэлдэг. Энэ оны 6-р сарын жагсаалтыг Хятадын "Тяньхэ-2" супер компьютер 33 триллион 860 тэрбум киловатт/секунд хөвөгч цэгийн буюу бутархай тоон арифметик тооцоолох хурдаар тэргүүлсэн юм. "Тяньхэ-2" супер компьютер тооцоолох хурдаар тэргүүлээд зогсохгүй бараг бүх системийг нь Хятадын эрдэмтэд бие даан бүтээснээрээ онцлог болохыг мэргэжилтнүүд санал нэгтэй хэлж байна.