• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ӨМӨЗР бэлчээрийн экологийг нөхөн сэргээх үйлдвэрлэл технологийн стратегийн холбоог байгууллаа

CRI       (GMT+08:00) 2013-12-09 16:37:50

      ӨМӨЗР бэлчээрийн экологийг нөхөн сэргээх үйлдвэрлэл технологийг хөгжүүлэх шинэ стратегийн холбоог 11 сарын 26-нд Хөх-хотод байгууллаа.

     ӨМӨЗР-ны Намын хорооны байнгын гишүүн, Хөх-хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Насанмөнх, Өөртөө засах районы орлогч дарга Бай Шянчүн нар тус холбооны нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцжээ.

      Тус холбоог Мэнцао Канхань, Бэньфү, Мэнян зэрэг бэлчээр хамгаалал, мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлд үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд, Да Тан эмийн үйлдвэр зэрэг аж ахуйн нэгж, шинжлэх ухааны академи, нийгмийн эвсэл холбоод хамтарсан нийт 28 байгууллагын санаачилгаар ийнхүү байгууллаа. Холбооны үндсэн зорилт нь аж ахуйн нэгжүүдийн хөгжлийн шаардлага болон талуудын хамтын ашиг сонирхлын үүднээс үйлдвэрлэл технологийн шинэ бүтээлийн чадавхыг дээшлүүлэх явдал юм. Экологийн үйлдвэрлэлийн холбоо нь гишүүддээ хамтран хөгжих, давуу талаа харилцан нөхвөрлөх, хамтдаа ашиг хүртэн, эрсдэлийг туулах боломж олгох технологийн хамтын ажиллагааны байгууллага юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе