Эрээн боомтын экспортын тээвэрлэлт шинэ амжилт тогтоолоо
CRI (GMT+08:00) 2013-12-09 16:38:58
Монгол, Орос зэрэг орнуудад Хятадын химийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, ган төмөрлөг, өдөр тутмын хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүн экспортлох эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан Хөх-хотын төмөр замын газрын Эрээн хотын тээврийн салбараас дараах хөнгөлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх боллоо. Үүнд, тээвэрлэлтийн тасалбарыг чөлөөлж, барааг урьдчилан хүлээлгэн өгөх, барааг хилээр түргэн нэвтрүүлэх, машин тэргийг саадгүй нэвтрүүлэх, хилээр гаргах барааг хүлээлгийн өртөөнд удаахгүй байх зэрэг багтаж байна. Үүнээс гадна Монгол улсын Замын-Үүд боомттой "Өдөр бүр холбогдож, сар бүр уулзах" зарчмыг баримтлан, тээврийн машин тэргийг зохицуулах талаар харилцан мэдээлэл солилцож, тээвэрлэлтийн бэрхшээлтэй асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэн, тэрэг унааны гарч орох, хүлээлгэн авч хүлээлгэн өгөх төлөвлөгөөг зохистой шийдэж ажлын үр ашгийг дээшлүүлсэн юм. Түүнчлэн хилээр нэвтрэх экспортын бараан дах хяналт шалгалтын шат дамжлагыг хөнгөвчилж, боомтын ажлын үр ашгийг дээшлүүлэн, бараа тээвэрлэлтийн галт тэрэг, машин унаанд хилээр саадгүй нэвтрэх нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. 11 сарын 20-ны байдлаар, Эрээн төмөр замаар нийт нэг сая 221 мянга 400 тонн бараа экспортолсон ба энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 174 мянга 600 гаруй тонн буюу 16.68%-аар илүү байж, шинэ дээд амжилт тогтоосон юм. Синхуа хороо нийтлэв. (Зургийг Зичао)
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл