|
|
||
Эрээн хотын захиргаа болон Өвөр Монголын Цайны замын судалгааны нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан "Цайны замаар дахин аялах нь" сэдэвт арга хэмжээний хүрээнд 100 гаруй хөллөгөө тэмээтэй жингийн цуваа 4 сарын 28-нд Эрээн хотоос гарсан билээ. Жингийн цуваа 7 сар гаруйн хугацаанд 2000 км аялж, 11 сарын 8-нд Жинжөүгийн их гүүрээр Хөх мөрийг гаталж, 11 сарын 14-ний өглөө Хүнань мужийн Юе Ян хотын Хуарүн сяньд хүрсэн юм. Тэмээн жингийн цуваа анх удаагаа Хөх мөрнийг гатлан Хүнаньд хүрч байгаад нутгийн иргэд халуун дотноор угтан авчээ.
Тэмээн жин Юе Ян хотын Хуарүн сяньд 4 хоног аялсны дараа, 11 сарын 18-нд Хятадын хар цайны өлгий нутаг, Ази Европын цайны анхны газар болох Хүнань мужийн И-Ян хотын Аньхуа сяньд хүрчээ. Хүнань мужийн И-Ян нь Хятадын хар цай үйлдвэрлэдэг өлгий нутаг бөгөөд "Хятадын хар цайны нутаг" хэмээн алдаршсан газар юм. Аньхуагийн үйлдвэрлэсэн хар цайг Хятадын баруун хойдын хил хязгаар районоор дамжуулан Монгол, Орос зэрэг орнуудад их хэмжээгээр тээвэрлэн хүргэдэг байсан тухай түүхэнд тэмдэглэсэн байдаг. Аньхуагийн хар цай нь хүний эрүүл мэндэд онцгой тустай. Тухайлбал, хоолны дуршлыг нэмэгдүүлэх, цусны даралтыг бууруулах, өөх тосны хорыг арилгах, халууныг туух зэрэг үйлчилгээтэй юм. Өндөр хүйтэн нутгийн малчдын хүнснээсээ төдийлөн авч чаддаггүй шим тэжээлийг нөхөж чаддаг тул Аньхуагийн хар цай нь хятадын баруун хойд нутгийн үндэстний цөөнхүүдийн "гол хэрэглээ" төдийгүй Ази Европын олон оронд түгэн алдаршжээ. Өдгөө "Цайны замаар дахин аялах нь" арга хэмжээгээр дамжин Хятадын цайны соёл улам бүр дэлгэрч байна.
Цайны зам дагуу аялж буй тэмээн жингийн цуваа Аньхуагаас цааш дорнын наран мандах зүгт Шаошань нутгийг чиглэн аялах юм. Шаошаньд "Мао Зидүн мэндэлсний 120 жилийн ойн" арга хэмжээнд оролцож, "Тал нутагт мөнхийн наран мандуулаа" гэх талын ард түмний сэтгэлийг уламжлах болно.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |