|
|
||
Синхуа хорооны Хөх-хотын 11сарын 20-ны мэдээ, Он гарснаас хойш ӨМӨЗР ажил эрхлэлтийн бодлогын тогтолцоог сайжруулж, ажил олголтын сувгийг өргөтгөсний үр дүнд хот хөдөөгийн 251.8 мянган хүнийг ажлын байраар хангаж, жилийн төлөвлөгөөгөө 101%-аар биелүүлж, ажил эрхлэлтийг тогтвортой төвшинд байлгаж чадлаа гэж ӨМӨЗР-ны Хүний нөөц, нийгмийн хамгааллын газраас мэдээллээ.
2013 онд Өвөр Монгол хот хөдөөгийн 68.1 мянга гаруй ажилгүй иргэдийг дахин ажлын байраар хангаж, 58.8 мянга гаруй хөдөлмөрийн бэрхшээлтэй хүмүүс, 117.6 мянган их дээд сургууль төгссөн оюутныг тус бүр ажил эрхлэхэд туслан, давхацсан тоогоо 2 сая 535.9 мянга гаруй хөдөө тосгоны ажиллах хүчнийг шилжүүлж, 251.8 мянга гаруй хүнийг ажлаар хангажээ.
ӨМӨЗР бэлтгэл дамжааны байгуулалтыг эрчимжүүлж, орон нутгийн онцлог бүхий мэргэжлийн брэндийг бий болгон, хот хөдөөгийн 122 мянга 500 хүнийг мэргэжлийн дамжаанд хамруулж, үүнээс 114 мянга 600 гаруй хүнийг дахин ажлын байраар хангажээ.
Өвөр монгол шинээр бизнес эрхлэгчдийг дэмжих хэлбэрээр ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч, улмаар иргэдэд 1 тэрбум 900 сая юаний баталгаат зээлийг олгож, холбогдох мэргэжлийн бэлтгэл дамжаанд 51 мянга 600 хүнийг хамруулжээ. Бэлтгэл дамжаагаар 39.2 мянган иргэн ажлын байраар хангагдсан бөгөөд шинээр бизнес эрхлэгчдийн тоо 136 мянгад хүрч, энэ төрлийн ажил эрхлэгчдийн харьцаа 1:3.47 боллоо.
ӨМӨЗР ажилгүйдэлд өртсөн айл өрхийг дэмжих бодлого хэрэгжүүлж, цаг тухайд нь ажлын байр танилцуулж, мэргэжлийн дамжаанд хамруулах зэрэг үйлчилгээ үзүүлж байна. Бүх гишүүн нь ажлын байргүй нийт 1137 айл өрхийн 1161 хүнийг ажлаар хангаж, цаашид өрх бүрийг ажлын байртай болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Одоогоор Өвөр Монголын хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт нийлүүлэлтээс хэт өндөр байгаагаас үүдэн их дээд сургууль төгсөгчдийг ажлын байраар хангах, малчин тариачдын илүүдэл хөдөлмөр хүчнийг шилжүүлэх болон хот хөдөөгийн хөдөлмөрийн бэрхшээлтэй хүмүүсийг ажлаар хангах асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа ч ажил эрхлэлтийн дарамтыг бууруулахын төлөө чармайсаар байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |