• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол хэлээр хэвлэсэн хуулийн сонгомол эмхтгэл малчдад үр өгөөжөө өгнө

CRI       (GMT+08:00) 2013-12-09 16:44:48

      Синхуа хорооны Өвөр монголын 11-р сарын 21-ний мэдээ, Өвөр Монголын дээд шатны Ардын шүүхийн газраас монгол хэлээр хэвлэсэн "Хуулийн сонгомол" эмхтгэлийг малжих районы үндсэн шатны шүүх, шүүхийн газраар дамжуулан малчдын гарт хүргэснээр малжих нутгийн хэрэг заргыг шийдвэрлэхэд чухал гарын авлага болж байгаа төдийгүй малчдын хуулийн тухай мэдлэгийг дээшлүүлэхэд нэн ач холбогдолтой болохыг ӨМӨЗР-ны шүүхээс саяхан мэдээллээ.

      Сүүлийн жилүүдэд эдийн засаг нийгмийн хурдтай хөгжлийг дагаад Өвөр Монголын малжих нутагт бэлчээрийн маргаантай холбоотой зарга нэмэгдэх болсон юм. Эдгээр маргаан зөрчлийг хуулийн хүрээнд зүй зохистой шийдвэрлэх нь шүүхийн байгууллагын чухал зорилт юм.

      Монгол, хятад хос хэлтэй хуульч, өмгөөлөгч буюу хуулийн ажилтан цөөн ба малчдын хуулийн тухай мэдлэг дутмаг зэргээс шалтгаалан шүүхийн байгууллага бэлчээрийн маргааныг зохицуулахад хүндрэлтэй байдал үүсдэг бөгөөд өнөөг хүртэл монгол хэлээр хэвлэсэн хуулийн материал маш дутмаг байсан юм.
Энэ байдлыг харгалзан үзэж, Өвөр монголын шүүх байгууллага хуулийн эх материалыг монгол хэл дээр орчуулж, хэвлэх ажлыг зохион байгуулж, төсөл төлөвлөө хийж эхэлжээ.

      3 сарын хугацаанд, Өвөр монголын дээд шүүхийн редакторлах салбар "БНХАУ-ын бэлчээрийн тухай хууль", " Бэлчээр нутгийг эвдсэн хэрэгтнийг байцаах тухай ардын дээд шүүхийн хуулийн санамж тайлбар" болон "ӨМӨЗР-ны бэлчээрийн удирдлагын заалт ", "ӨМӨЗР-ны бэлчээрийн удирдлагын заалтын бодит зүйл заалт" зэрэг холбогдох хуулийн бичиг материалыг монгол хэлнээ орчуулж, "Хуулийн сонгомол" эмхтгэлийг хэвлэн гаргажээ.

      Энэхүү эмхтгэлийг монгол, хятад хос хэлтэй хуулийн байгууллагын ажилчид болон орон нутгийн малчдад тараасан нь бэлчээрийн тухай зөрчил маргааныг шүүн таслахад ач холбогдолтой төдийгүй малчид хуулийн тухай мэдлэгээ дээшлүүлэхэд чухал гарын авлага болж байгаа юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе