• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Байгаль орчныг хамгаалах тухай мэдлэг

CRI       (GMT+08:00) 2013-12-09 16:45:36
      Өвөр монголын Баян-нуур хотын Урдын дунд хошууны цэцэрлэгийн хүүхдүүд хаягдал материалаар шинэ бүтээлүүд хийж байна. Хүүхдийг багаас нь байгаль орчноо хайрлан хамгаалах үзэл ухамсартай болгон хүмүүжүүлэх, мөн цэцэрлэгийн хичээл сургалтын агуулгыг баяжуулах, гэр бүлийн сайн сайхан уур амьсгалыг бий болгох зорилтын хүрээнд 11-р сарын 15-нд Урдын дунд хошууны цэцэрлэг "Хаягдлаар баялаг бүтээх нь" сэдэвт байгаль хамгаалах арга хэмжээ зохион байгууллаа. Арга хэмжээнд эцэг эхчүүд, багш, хүүхдүүд хамтарч ундааны сав, CD, цаасан хайрцаг, цаас зэрэг хаягдал материалаар 100 гаруй төрийн бүтээлийг урлаж, цахилгаан эрчим хүчийг хэмнэн, байгаль орчныг хайрлан хамгаалахыг уриалж, нүүрстөрөгч бага ялгаруулах тухай мэдлэгийг сурталчилжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе