• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өвөр монгол боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах төсөл хэрэгжүүлж байна

CRI       (GMT+08:00) 2013-12-09 16:47:11

      Синхуа хорооны Хөх-хотын 11-р сарын 23-ны мэдээ, ӨМӨЗР нь боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах стратегийн зорилтын хүрээнд "Өөртөө засах районы боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах төсөл"-ийг санаачлан хэрэгжүүлж, дээд мэргэжлийн боловсон хүчнийг тус районы эдийн засаг нийгмийн хөгжилд гүйцэтгэх үүрэг нөлөөг дээшлүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа талаар ӨМӨЗР-ны засгийн газраас мэдээллээ.

      Сүүлийн жилүүдэд Өвөр монголын эдийн засаг түргэн хөгжиж байгаа хэдий ч боловсон хүчний дутагдал оршсоор байна. Ялангуяа өндөр технологи, дээд мэргэжлийн, чадварлаг боловсон хүчин болон хувийн хэвшил, аж ахуйн нэгжийн шилдэг менежер зэрэг ихээхэн дутагдалтай байгаа юм. Цаашид Өвөр монгол боловсон хүчнийг бэлтгэх болон чадавхжуулах төслөөр дамжуулан боловсон хүчний ажлын удирдлагын тогтолцоо, шинийг бүтээгч боловсон хүчний ажлын тогтолцоог сайжруулж, боловсон хүчний ажил, үүргээ гүйцэтгэхэд учирч буй саад бэрхшээлийг зохицуулах болно.

      Өвөр монгол үйлчилгээ, боловсон хүчнийг хөгжүүлэх, бүтээлч механизмыг сайжруулж, тогтолцоог төгөлдөржүүлэх хэрэгцээ шаардлагын дагуу, боловсон хүчин татах, бэлтгэж хүмүүжүүлэх, боловсон хүчний эгнээг тэлэх, бүтээн байгуулалтыг зохицуулах, боловсон хүчний нөөцийг хот хөдөө, бүс нутаг, аж үйлдвэр, ажил мэргэжил төрөл бүрээр нэмэгдүүлж, боловсон хүчний нөөцийн үр ашигтай хуваарилалтыг биелүүлэх талаар анхаарч ажиллаж байна.

      ӨМӨЗР боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах, дэмжих ажлыг бүрэн хэмжээнд хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал тусгай хөрөнгөөр дээд зиндааны шинийг бүтээх хэлбэрийн боловсон хүчний эгнээ, аж ахуйн нэгжийн удирдлагын эгнээ, техник мэргэжил, хөдөө тосгон, нийгэм нийт, соёл боловсрол, аялал жуулчлал, нам засгийн боловсон хүчний эгнээний байгуулалтыг эрчтэй хийж байна.

      Боловсон хүчний шинийг бүтээх орчинг цаашид сайжруулахын тулд, ӨМӨЗР өндөр зэрэглэлийн боловсон хүчний эрдэм шинжилгээний судалгаа хийх төсөл, шинжлэх ухаан техникийн төсөлд оролцож, шинжлэх ухааны үр бүтээлийн төслийг хэрэгжүүлэхийг дэмжих бөгөөд тэдэнд судалгааны эрх, удирдлагын эрх, зардал мөнгөний хуваарилалтын эрхийг олгосон бөгөөд шагнал урамшуулал олгох зэрэг арга хэмжээг авч боловсон хүчний үүрэг чадварыг бадруулж байна.

      2015 он гэхэд, ӨМӨЗР "боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах төсөл"-ийн ажлын систем болон бодлогын системийг үндсэндээ байгуулж, 2 сая 400 мянга гаруй боловсон хүчинтэй болж, боловсон хүчний ерөнхий өрсөлдөх чадварыг Хятадын баруун бүс нутгийн мужуудаас дээгүүр төвшинд хүргэхээр төлөвлөж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе