|
|
||
Синхуа хорооны Шанхай хотын 11 сарын 22-ны мэдээ, 11 сарын 22-нд Шанхай хотод болсон "2013 оны Хятадын импортын форм "-ын үеэр, ирэх оны татварын зохицуулалтын бодлогын хүрээнд эрчим хүч үйлдвэрлэх зарим төрлийн түүхий эд материал, тэргүүний технологийн тоног төхөөрөмж, чухал сэлбэг хэрэгсэл, иргэдийн өдөр тутмын ахуйн хэрэгслийн бүтээгдэхүүний импортын татварыг бууруулна хэмээн Хятадын сангийн яам мэдэгдлээ.
Хятадын сангийн яамны татварын газрын дарга Ван Вэй хэлэхдээ, "2014 онд Хятад улс эрчим хүч үйлдвэрлэх зарим төрлийн түүхий эдийн импортын татварыг бууруулж, улсын дотоодын нөөц баялгийн дарамтыг багасгана. Мэдээллийн технологийн зарим төрлийн тоног төхөөрөмж, чухал сэлбэг хэрэгслийн татварт зохицуулалт хийж, аж үйлдвэрийн бүтцийн өгсөлтийг ахиулна. Иргэдийн ахуй амьдралтай нягт холбоотой өдөр тутмын бараа хэрэгсэл болон нийтийн эрүүл мэндтэй холбоотой зарим төрлийн бүтээгдэхүүний импортын татварыг бууруулж, иргэдийн амьжиргааны төвшинг сайжруулна. Үүнд, улсын дотоодод үйлдвэрлэхгүй байгаа эсвэл шаардлага хангахгүй байгаа эрчим хүчний түүхий эд болон стратегийн шинжтэй шинээр хөгжиж буй үйлдвэрлэлд шаардагдах чухал сэлбэг хэрэгслийн импортын татварыг бууруулна" гэжээ.
Хятад улс 2001 онд Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орсноосоо хойш татварыг бууруулах амлалтаа тууштай хэрэгжүүлж, татварын хэмжээг жил бүр бууруулсаар ирсэн. Хятад улс ДХБ-д нэгдэн орохдоо амласан татварыг бууруулах зорилтоо 2010 оны 1 сарын 1 өдөр бүрэн биелүүлсэн юм. Тодруулбал 2001 онд 15.3% байсан татварын ерөнхий хэмжээг 9.8% болтол бууруулж чадсан юм. Тэр дундаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний татварыг 15.1%, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний татварыг 8.9% хүртэл бууруулсан юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |