|
|
||
Рэнь Минь Ри Бао сонины Ү Ханий 11-р сарын 24-ны мэдээ, Хятадын аялал жуулчлалын судалгааны хүрээлэн "2013 оны Хятадын аялал жуулчлалын хөгжлийн тайлан"-г саяхан нийтэллээ. Өнгөрсөн жилд Хятад улс хилийн чанад дах жуулчлалын хэрэглээний индексээрээ дэлхийд тэргүүлснийг тус тайланд харуулжээ.
2012 онд Хятадын олон улсын жуулчлалын зардлын хэмжээ 102 тэрбум ам долларт хүрсэн ба энэ нь дэлхийн хилийн чанад дах аялал жуулчлалын хэрэглээний нийт хэмжээний 9.5% -ийг эзэлж, Хятад улс дэлхийд аялал жуулчлалын хамгийн өндөр хэрэглээ бүхий орноор шалгарчээ. Үүнээс гадна Хятад улс давхардсан тоогоор 5 сая 770 мянга гаруй гадаадын жуулчдыг хүлээн авч, олон улсын жуулчлалын салбараас 50 тэрбум ам долларын орлого олж, гадаадын жуулчин хүлээж авах хэмжээгээрээ дэлхийд гуравдугаарт бичигдлээ.
Өнгөрсөн онд Хятадын дотоодын жуулчид давхацсан тоогоор 2 тэрбум 960 саяд хүрч, улсын дотоодын жуулчлалын салбар 2 триллион 270 тэрбум юаний орлого олсон юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |