• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Я Лүнвань булан

CRI       (GMT+08:00) 2013-12-09 16:59:45

      Я Лүнвань аялал жуулчлалын үндэсний амралт зугаалгын район нь Хятадын Хайнань мужийн Сянь-Я хотын зүүн дүүргийн тэнгисийн халуун бүсийн үзэмжит газар оршдог. Хотын төвөөс 10 мянган метр зайтай. Хагас саран хэлбэртэй энэхүү үзэсгэлэнт буланд 7000 метр урт далайн эргийн наран шарлагын газар бий. Энэ бүсийн далайн ус бохирдолгүй, цэвэр тунгалаг гэдгээрээ алдартай бөгөөд усан доогуурх шүрэн аралтай танилцах тусгай үйлчилгээ үзүүлдэг нь жуулчлалын сонирхлыг гойд их татдаг ажээ.

     Я Лүнвань буланд орчин үеийн хамгийн шилдэг аялал жуулчлал, амралт зугаалгын бүсэд байх ёстой 5 зүйл цөм бүрджээ. Тухайлбал, тэнгис далай, элс, нар, ногоон орчин, цэвэр агаар нь халуун бүсийн тэнгисийн уур амьсгалыг эрхгүй мэдрүүлнэ. Энд жилийн дундаж хэм 25.5 градус байх ба өвлийн улиралд далайн усны хэм хамгийн багадаа 22 градус байдаг. Жилийн аль ч улиралд жуулчилж очих боломжтой. Далай дээрх төрөл бүрийн сонирхол татм арга хэмжээ таныг хүлээж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе