• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Антибиотикийн хэрэглээтэй холбоотой буруу ойлголтууд

CRI       (GMT+08:00) 2013-12-09 17:06:00

      Антибиотик болон бактерийн эсрэг үйлчилгээтэй эм бэлдмэлийн ялгаа

      Антибиотикийн төрөл зүйл олон, хэрэглээ өндөр байдгаас хүмүүс нэр усыг нь хутгаж андуурах тохиолдол зөндөө байдаг. Хүмүүс антибиотикийг бактерийн эсрэг үйлчилгээтэй өрөвсөл дарах эмтэй андуурах нь элбэг. Үнэндээ энэ нь хоёр өөр зүйл юм. Бидний хэрэглэдэг антибиотик нь үрэвслийг шууд дарах биш харин түүнийг үүсгэгч микробыг устгах үйлдэлтэй. Харин бактерийн эсрэг, үрэвслийг дарах үйлчилгээтэй эм бол үрэвслийг шууд дарах үйлдэлтэй. Жишээлбэл Аспирин нь бактерийг эсэргүүцэж, өвчин намдаах үйлчилгээтэй эм юм.

      Антибиотик ба үрэвслийг дарах эмийн холбоо хамаарал

      Антибиотик нь бактери, вирус, хавдрын эс зэрэг бүх төрлийн өвчин үүсгэгч нянгуудыг эсэргүүцэх үйлдэлтэй байдаг бол бактерийн эсрэг, үрэвсэл дарах эм нь голцуу бактерийг устгах үйлдэлтэй. Иймээс хүний биед бактериас гадна бас маш олон төрлийн микроб халдварлах боломжтой. Тухайлбал, 2003 онд гарсан шувууны ханиад нь вирусээр халдварлагдаж байсан тул энэ халдварын үед вирусийн эсрэг үйлчилгээтэй эмийг хэрэглэж байсан. Вирусийн болон бактерийн эсрэг үйлчилгээтэй эмийг Антибиотикийн төрөлд багтааж үздэг. Антибиотик бол нэлээд өргөн хүрээний ойлголт, бактерийн эсрэг үрэвсэл дарах эм нь зөвхөн түүнд багтах тусгай зориулалттай эм юм.

      Антибиотик гэж юу вэ?

      Энгийнээр хэлбэл, антибиотик нь микроб үүсэх үржих явцад өөрөө бий болсон эсвэл зохиомлоор бий болгосон бодисын нэгдэл юм. Антибиотик нь бактерийн үржлийг дарангуйлж, устгах үйлдэл үзүүлнэ. Зарим бактерийн эсрэг эм бэлдмэл нь бактерийг устгаад зогсохгүй микоплазма, хламид зэрэг өвчин үүсгэгч микробуудыг ч устгадаг.

      Антибиотикт ямар эмүүд багтах вэ?

      Өдгөө эмийн зах зээл дээр 150 гаруй төрлийн антибиотик борлуулагдаж байгаа юм. Үүнд хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь ампициллин, амоксициллин гэх мэт пеннициллиний төрлийн антибиотик, цефазолин, цефрадин, цефиксим зэрэг цефалоспорины төрлийн антибиотик, карбапенемийн төрлийн антибиотик, эритромецин, рокситромецин зэрэг макролидийн төрлийн антибиотик, тетрациклин, миноциклин зэрэг тетрациклиний төрлийн антибиотик, аминогликозидийн төрлийн антибиотикууд юм. Үүнээс гадна сульфонамид, гликопептид, хлорамфениколын төрлийн антибиотикууд ч өргөн хэрэглэгддэг.

      Ямар өвчинд Антибиотик хэрэглэх шаардлагагүй бэ?

       Хүмүүс ханиад хүрэх, бие халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэгт антибиотик хэрэглэдэг ч үнэндээ ханиад хүрэгсдийн бараг 90%-ийн вирусийн халдвараар өвчилсөн байдаг тул антибиотик хэрэглэх шаардлагагүй юм. Ханиалгын үед гарах цэр шар өнгөтэй болбол магадгүй бактерийн гаралтай байж болзошгүй тул антибиотикийг хэрэглэж болох юм. Хоолойн архаг үрэвсэлд бактерийн эсрэг үрэвсэл дарах эм хэрэглэдэггүй.

       Антибиотик их хэрэглэвэл биед дасал болох уу?

       Антибиотикоор бактери эсэргүүцэх үед бактери ч мөн хариу үйлдэл үзүүлдэг. Тухайн антибиотикийн үйлчилгээ нөлөөнд автахгүйн тулд бактери хэлбэрээ өөрчилж, эм эсэргүүцэх чадвараа улам нэмэгдүүлдэг. Ийм үед тухайн антибиотикт бактер маш тэсвэртэй болдог юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе