|
|
||
1. Банана
Бананыг "унтуулах эм" гэж хэлж болно. Түүнд олон төрлийн амин хүчил, мелатонин зэргээс гадна булчин шөрмөсний уян хатан чанарыг хадгалахад тустай магни ихээр агуулагдаж байдаг.
2. Удвал цэцгийн цай
Удвал цэцгийн цай бол сэтгэл санааг тайвшруулах хамгийн сайн байгалийн эмийн жор юм.
3. Бүлээн сүү
Сүүнд нэгэн төрлийн тритофан агуулагдах бөгөөд тэр нь амино хүчилтэй адил хүний сэтгэл санааг тайвшруулах онцгой үйлчилгээ үзүүлнэ. Сүүнд агуулагдах кальци нь хүний их тархи тритофан буюу шүвтэр хүчлийг шингээж авахад дэмжлэг болдог.
4.Зөгийн бал
Зөгийн балыг бүлээн сүү эсвэл цайнд хийж уухад нойронд их тустай байдаг.
5. Нэвс
Нэвсийг унтахын өмнөх идэхэд их тохиромжтой. Учир нь нэвс олон төрлийн шим тэжээлтэйн дээр хурдан шингэдэг. Нэг аяга нэвсний зутан дээр бага хэмжээний зөгийн бал хийвэл идэхэд амттай болдог.
6. Төмс
Шарсан төмс нь унтуулах үйлдэл үзүүлдэг тритофан хүчилд харшилдаг исэлдсэн эдийг бууруулах үйлчилгээтэй. Оройн цагаар бүлээн сүүтэй төмсний зутан идвэл илүү тавтай нойрсоход бүр ч үр дүнтэй.
7. Бүйлсний самар
Бүйлсний самар нь шүвтэр хүчил болон магни агуулж байдгаас булчин шөрмөсийг тайвшруулах сайн эм болдог юм.
8. Маалинга
Маалингыг сэтгэл санааг сэргээх ид шидтэй байгалийн эм гэж бас хэлдэг, түүнд хүний биед нэн шаардлагатай Omega-3 болон өөх тосны сайн хүчил агуулагддаг.
9. Бүхэл үрийн талх
Бүхэл үрийн талхыг цай, зөгийн балтай идэхэд биеийг тайвшруулах инсулин буй болдог, инсулин нь шүвтэр хүчлийг хүний их тархинд хүргэх бөгөөд нийлмэл амин болж хувирдаг.
10. Цацагт хяруул-тахиа
Цацагт хяруулын махыг тритофан буюу шүвтэр хүчил үүсгэгч гэж нэрлэдэг. Ходоод өлөн үед зохих хэмжээний нүүрс ус уурагтай холилдох үед шүвтэр хүчил ажиллаж эхэлдэг ажээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |