|
|
||
Нэг өдөр гурван оюутан бие биедээ мөрөөдлийнхөө тухай ярьцгаажээ.
Тэдний нэг нь уран зургийн анги, нөгөө нь худалдаа, гурав дахь нь гүн ухааны чиглэлээр сурдаг ажээ.
"Би Пикассо шиг нэртэй зураач болно" гэж уран зураг сурдаг нь хэлэхэд, "Би Рокфеллертэй адил тэрбумтан болно" гэж худалдааны ангийн оюутан хэллээ.
Энэ үед харин гүн ухаан сурдаг нь нөгөө хоёрыг алгуурхан нэг харснаа: "Хүний амьдралд хоёр том гуниг байдаг юм. Та нар мэдэх үү? " гэж асуув.
"Юу бэ?" гэж нөгөө хоёр шавдангуй асуухад,
"Энэ насандаа мөрөөдөлдөө хэзээ ч хүрч чадаагүй бол нэг гуниг" гэв.
"Тэгвэл хоёрдах нь ?" гэж тэднийг бачимдан асуухад,
"Мөрөөдөлдөө хүрч чадсан нь бас нэг гуниг" гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |