• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ӨМ 3 жилийн хугацаанд багтаан өрх бүрийг ажлын байраар хангана

CRI       (GMT+08:00) 2013-12-12 13:48:58

      Синьхуа сайтын ӨМ-ын 11-р сарын 19-ний мэдээ (сэтгүүлч Ли Юнь пин) ӨМ ирэх 3 жилд нийтийн үйлчилгээ, нийгмийн менежмент зэрэг нийтийн ашгийн төлөөх салбарыг түлхүү анхаарч, айл өрх бүрийг ажлын байраар хангана хэмээн ӨМӨЗО-ны Хүний нөөц, нийгмийн хамгааллын танхимаас мэдээллээ.

      Ажлын байргүй айл өрх гэдэгт хуульд заасан хөдөлмөрийн насны бөгөөд хөдөлмөрлөх чадвартай, мөн ажлын байраар хангагдах хүсэлтэй гишүүд нь цөм ажлын байргүй, мөн аж ахуй эрхлэлт эсвэл хөрөнгө оруулалтаас орлого олдоггүй хот суурингийн айл өрхүүдийг багтаадаг. Ийм айл өрхүүд өөрийн хүсэлтээр ам өрхийн бүртгэлтэй газрынхаа хөдөлмөр хамгааллын нэгжид хандан, ажлын байргүй айл өрхийн өргөдөл гаргадаг юм.

      ӨМ-ын аймаг хотууд хошуу, сянь, оршин суугчдын хороолол зэргийн үндсэн шатны хөдөлмөр хамгааллын нэгжүүдээр дамжуулан, ажлын байргүй айл өрхүүдэд засгийн газрын бодлогыг танилцуулан, халамж үйлчилгээ үзүүлэн, нөхөн олговор өгдөг ба ажиллах сонирхолтой хүмүүсийг нь ажил мэргэжлийн олон давхарга, олон хэлбэрийн сургалт дамжаанд хамруулж, ажлаар хангагдах, аж ахуй эрхлэх чадварыг нь дээшлүүлдэг.

     ӨМ-ын ажлын байраар хангах шат бүрийн олон нийтийн байгууллагууд ажлын байргүй айл өрхүүдийн бодит байдалд зохицуулан тусгай төсөл, бодлого боловсруулж, эдгээр өрх болгонд улс орон болон өөртөө засах орны ажлаар хангах тухай шинэ бодлогын тухай мэдээллийг үнэ төлбөргүй олгож, тэтгэлгийн иж бүрэн төслүүд хэрэгжүүлж, нийгмийн баталгааны нөхөн олговор өгч, ажлын байр танилцуулах эсвэл ажил мэргэжлийн сургалт дамжаанд хамруулна.

      ӨМӨЗО-ны шат бүрийн засгийн газар ажлын байраар хангах тэтгэлгийн механизмаа улам боловсронгуй болгож, том, дунд, жижиг, бичил аж ахуйн нэгжүүдийн ажлын байраар хангах хэмжээг нэмэгдүүлж, олон нийтийн ашгийн төлөөх ажлын байрыг зохих хэмжээгээр өргөтгөж, ажлын байргүй айл өрхөөс шаардлагад нийцсэн гишүүдийг урьдаар ажилтай болгож, эдгээр айл өрхөөс дор хаяж нэг хүнийг ажилтай болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

      Өнөөгийн байдлаар, ӨМ-ын ажлын байраар хангах шат бүрийн олон нийтийн байгууллагууд ажлын байргүй айл өрхүүдийг тэтгэх, удирдан дагуулах, ажилд орсны дараах байдлыг ойлгох, ажлын байр нөөцлөх зэргийн тогтоол хэрэгжүүлж, ажлаар хангах хариуцлагын дүрэм тогтоож, ажилтай болгох төслөө үргэлжлүүлэн, ажлын байргүй айл өрхийн тоог тэглэхээр хүч тавин ажиллаж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе