|
|
||
Сэтгүүлч ӨМӨЗО-ны Хүний нөөц, нийгмийн хамгааллын танхимаас мэдээлснээр, оны эхний 10 сард өөртөө засах орны хэмжээнд 51 мянга 600 гаруй хүнийг аж ахуй эрхлэх дамжаанд хамруулсан байна. Дамжаа төгсөгчдийн 39.2 мянга гаруй нь хувийн аж ахуй амжилттай эрхэлж, улмаар 136 мянган хүнийг шинээр ажлын байртай болгож, оны зорилтоо урьдчилан биелүүлжээ.
Он гарснаас нааш ӨМӨЗО аж ахуйн эрхлэлтийг өргөтгөн, ажлын байраар хангах төлөвлөгөөг бүх талаар хэрэгжүүлж, хот хөдөөгийн хүмүүсийн бие дааж аж ахуй эрхлэхийг урамшуулах, хөтлөн дагуулах, тэтгэх арга хэмжээнүүд авч, бичил, жижиг аж ахуйн хөгжлийг тэтгэн улам олон хүнийг ажилтай болголоо. Үүний хажуугаар аж ахуй эрхлэгчдийг ам өрхийн дансны хязгаарлалаас чөлөөлж, шаардлага хангасан бөгөөд анх удаа хувийн аж ахуй эрхэлж буй хүмүүсийг тус салбарын урамшуулал, хөнгөлөлттэй бодлогод хамрууллаа. "Ажил мэргэжлийн дамжаа+бодит сургалтын загвар+бага хэмжээний баталгаат зээл+залгамж үйлчилгээ" гэх загварыг хэрэгжүүлж, иргэдийн аж ахуй эрхлэх чадварыг дээшлүүлэн, үүгээр олон хүнийг ажлын байртай болгох зорилт тавьж ажиллалаа. Оны 1-10 дугаар саруудад Өөртөө засах орны хэмжээнд нийт 1 тэрбум 898 сая юаний бага хэмжээний баталгаат зээлийг иргэдэд олгожээ.
Үүнээс гадна, 1-10 дугаар саруудад өөртөө засах орны хот суурины нийт 251 мянга 800 гаруй хүн шинээр ажлын байртай болж, оны зорилтоо 101%-р биелүүлжээ. Хот суурины ажлаас халагдсан 68 мянга 100 гаруй хүнийг дахин ажилтай болгож, оны зорилтоо 85%-р биелүүлжээ. ӨМ ажлаар хангах боломж бүхнийг ашиглан, ажлын байраар хангагдахад хүндрэлтэй 58.8 мянга гаруй хүнийг ажилтай болгов. Өөрийн хүсэлтээр өргөдөл гаргасан бөгөөд засгийн газраас тогтоосон ажлын байргүй 1137 өрхийн 1161 хүнийг ажилтай болгож, ажлын байргүй айл өрхийн тоог бууруулах зорилтоо биелүүлжээ. (ӨМ-ын өдрийн сонины сэтгүүлч Гүө Жюньлөү, Ли Хун-ин)
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |