![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
ӨМӨЗО-ны намын хорооны тамгын газар, засгийн ордны тамгын газар саяхан "Иргэдийн орон сууцны төсөл хэрэгжүүлэх тухай санал" батлав. Тус саналд дурдсанаар, 2017 он гэхэд хотын суурин газрын амьжиргааны баталгаат түвшнээс доогуур буюу бага орлоготой айл өрхийг орон сууцны төсөлд хамруулж, баталгаат хямд орон сууцны системийг улам боловсронгуй болгож, баталгаат орон сууцанд хамрагсдын тоог 20% -д хүргэнэ гэжээ.
ӨМ 2013-2017 онуудад 22 тэрбум юань зарцуулан хот суурин газруудад бага орлоготой иргэдэд зориулан 170 мянган баталгаат хямд орон сууц байгуулна. Мөн бас 111 тэрбум юань зарцуулан 599 мянган айл өрхийн орон сууцыг засварлана гэж "санал"-д заалаа.
Орон нутгууд баталгаат хямд орон сууцны байгуулалтаа түргэтгэн, олон зам сувгаар хөрөнгө хуримтлуулж, газрыг хүрэлцээтэй хангаж, татвар хураамжийн бодлогыг хэрэгжүүлэн, баталгаат орон сууцуудын удирдлагыг төвлөрүүлж, баталгаат орон сууцад зарцуулсан хөрөнгө мөнгийг буцааж олж авах зам суваг хайж, баталгааны хүрээг аажмаар өргөтгөн, баталгаат орон сууцыг үр ашигтай хангахыг эрчимжүүлэн, баталгаат орон сууцын хүрээнд хамрагдах болон үүнээс гарах механизмыг боловсронгуй болгоно гэж "санал"-д тодорхой оруулжээ. (сэтгүүлч Ли Юнтао)
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |