• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Чяо овогтны гэр барилга

CRI       (GMT+08:00) 2013-12-12 14:02:21

      Хятад даяар алдаршсан Чяо овогтны гэр хүрээ нь Шаньши мужийн Чи сяний Чяожябао тосгонд оршдог нягт битүүмжилсэн цайз хэлбэрийн барилгууд юм. Барилгын нийт талбай нь 4175 хавтгай дөрвөлжин метр, 6 том хашаа, 20 жижиг хашаа, 313 өрөөтэй. Чяо овогтны энэхүү гэр барилгын хүрээг эртний барилгын уламжлалын дагуу уран нарийн хийцтэй тоосго ваар, мод чулуун сийлбэр шуумалыг ашиглаж барьсан бөгөөд хятадын ард түмний барилгын гоц ур авьяасыг харуулж чадсан юм. Тиймээс түүнийг "Умар нутгийн иргэний барилгын түүхэн дэх гэрэлт сувд" хэмээн нэрлэдэг юм. "Эзэн хаадад бол Хааны ордон, иргэн ардад бол Чяо овогтны гэр барилга хамгийн гайхамшигтай нь" гэсэн хэллэг ч хүртэл ардын дунд түгсэн нь бий.

     Чи сяний нутаг дулаан бүсийн цаг уурын хүрээнд багтдаг тул жилийн дундаж темпратур 7.9-11.7 хэм байдаг. Өвөл нь урт, зун нь богино, халууны улиралдаа хур тунадас ихтэй. Дулааны улиралд, ялангуяа хавар, зун, намрын улиралд Чяо овогтны нутгаар аялахад илүү тохиромжтой.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе