• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хэрэглээний хүрээ

CRI       (GMT+08:00) 2013-12-12 14:11:14

      Эрчүүд ямар байдалд эмэгтэйчүүдэд найр тавих ёстой вэ? Жишээлбэл: эмэгтэй хүнийг машинаас бууж суухад нь эрчүүд машины хаалгыг нээж хааж өгвөл бүсгүйчүүдэд их хүндлэл болдог . Мөн хаалгаар гарч ороход эсвэл гадуур хувцсаа тайлж өлгөх зэрэгт нь эмэгтэйчүүдэд найр тавьж туслах нь элбэг. Машинд суух, лифтэнд орох, машинаас буух, хаалгаар гарахад нь эмэгтэйчүүдэд туслах зорилгоор эрчүүд урд нь явна. Мөр зэрэгцэн явах үед эрэгтэй нь эмэгтэйн зүүн талд, гудамжаар явахад эрэгтэй нь машин унааны хөл хөдөлгөөнтэй талаар нь явна. Хоолонд орох үед эмэгтэй хүнээр урьдаар хоол захиалуулна. Театр, зоогийн газар ороход эмэгтэй хүнд суудал сонгох зорилгоор эрэгтэй хүн өмнө явна. Нисэх онгоцны буудал, машины зогсоол зэрэгт эрчүүд эмэгтэйчүүдийн ачаа барааг өргөж, бичиг баримтыг бүрдүүлэхэд тусална.

  Эмэгтэй хүнтэй мэндлэх үед, хоёр хүний нийгмийн байр суурь ойролцоо юм уу эрэгтэй нь арай доогуур байвал эрэгтэй нь урьдаар босох хэрэгтэй. Хэрвээ эрэгтэйн байр суурь өндөр юм уу нас ахмад байвал өөрөөсөө залуухан юм уу байр суурь доор эмэгтэй хүнтэй мэндлэхдээ босох шаардлагагүй. Харин нөхөр гэргий хамт байсан тохиолдолд бол гэргийтэй нь урьдаар мэндлэх ёстой.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе