|
|
||
Чамд огт хамаагүй
Би хамт ажилладаг Юнь гэх охинд нууцхан дурлаад удсан хэдий ч сэтгэлэээ илчлэх зориг хүрэхгүй байсаар өдий хүрсэн билээ. Юнь их сайн охин. Би эцэст нь маш өвөрмөц хэлбэрээр сэтгэлээ илтгэхээр шийдлээ.
Интернетээс хайж хайж дурлалын маш романтик үгс олоод Юнь руу ингэж мессеж илгээлээ: "Амьдралын аль нэг дуу аялгуу бидэнд зориулагдсан гэж би бат итгэдэг. Тэр дууны төгсгөлийг надад дуулж өгөөч гэж чамаас гуйж байна."
Атгахан зүрх минь зовиуртай базалж, амьсгалаа дарж ядан байтал Юниэс хариу мессеж ирлээ. Мессежийг нь нээж үзвэл "Хэрэв тэр дуу хайрын дуу бол чи бид хоёрт огт хамаагүй. За юу?" гэж бичсэн байв. (Шяо Жинь)
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |