• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ӨМӨЗО үр тарианы ургацын хэмжээгээрээ Хятадад тэргүүлэв

CRI       (GMT+08:00) 2013-12-19 16:04:39

      2013 онд ӨМ-ын үр тарианы ургац 27 тэрбум 730 сая кг хүрч, өнгөрсөн оноос 2 тэрбум 445 сая кг буюу 9.7 хувиар их байж, 10 жил дараалан өндөр ургац авсан түүхэн шинэ амжилт тогтоолоо. ӨМӨЗР мөн энэхүү үзүүлэлтээрээ Хятадад тэргүүллээ гэж ӨМ-ын Хөдөө аж ахуйн танхимаас гаргасан тоо баримтад дурджээ.

      Энэ он гарснаас хойш, ӨМ-ын бүх шатны таримлын аж үйлдвэрлэлийн системд тариалангийн талбай, дэд бүтцийг сайжруулах, хаврын шар усны үер болон хорхой шавжаас сэргийлэх, таримлын болцыг түргэтгэх зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд энэ онд хөдөө аж ахуйн бүх төрлийн ажлыг идэвхтэй урагшлуулж, ӨМ-ын хөдөө аж ахуйн эко бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлж чадлаа.

      Энэ оны үр тарианы үйлдвэрлэлийн салбарт гарсан хэдэн онцлог гэвэл:

      Нэгд, тариалалтын талбайн хэмжээ тогтвортой байж, таримлын бүтцийн хувьд эрдэнэ шишийн тариалалтыг нэмж, бусад төрлийг бууруулсан. ӨМ-ын үр тариа тариалсан талбай 5 сая 617 мянган га давж, эрдэнэ шиш тарих талбай 3 сая 64 мянган га хүрч, өнгөрсөн оныхоос 231 манган га орчим илүү байсан бол буурцаг, буудай, төмс, тутарга, бусад төрлийн амуу зэргийн тарих талбай нэлээд хасагдсан байна.

      Хоёрт, үр тарианы үйлдвэрлэлийн ерөнхий төлөв байдал сайн байв. ӨМ-ын 2 аймагт бүтцийн зохицуулалтаас болж, үр тарианы хэмжээ бага хэмжээгээр буурсан боловч бусад 9 аймаг хотын үр тарианы хэмжээ өсөлттэй байв. Ингэснээр ӨМӨЗР бүх улсын хэмжээнд үр тарианы ургацын хэмжээгээрээ тэргүүлсэн юм.
Гуравт, хур тунадас багатай нутгийн ургацын хэмжээ нэлээд нэмэгдэв. Энэ онд ӨМ-ын нийт нутгаар хур тунадасны хэмжээ жигд, өндөр байснаас 2 сая 667 га гантай хуурай нутагт үр тарианы ургац 20 хувь өсөхөд таатай нөхцөл боллоо. Жилийн жилд гантай хуурай байдаг Хянган аймаг, Улаанхад хот, Улаанцав хот, Шилийн Гол аймагт энэ онд үр тарианы ургацын өсөлт 90 хувийг давсан үзүүлэлттэй байв.

      Дөрөвт, ӨМ-ын үеэр усны гамшиг ихтэй байсан ч үр тарианы голлох төрөл эрдэнэ шишийн ургац үерийн гамшигт өртөөгүй ба эрдэнэ шиш тариалсан талбай нэмэгдэж, арвин ургац авахад голлох нөлөө үзүүлсэн бөгөөд энэ оны үр тарианы ургацын "Од" байсан юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе