|
|
||
Эрээн хот "Хот төлөвлөлтөд шинжлэх ухаанчаар хандаж, орон нутгийн онцлогт тохирсон, давуу талыг товойлгож, оршин суухад таатай эко орчинг бүрдүүлэх" гэсэн зарчмын дагуу дараах 6 чиг үүргийг хэрэгжүүлж, Эрээн хотыг аялж жуулчлах, ажил үйлс эрхлэх, амьдран суухад тааламжит хот болгохоор зорьж байна.
Эрээн хотын хөгжлийн ерөнхий зорилт нь:
Эрээн хот нь Хятадын шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх үлгэр жишээ хот, Хятадын тэргүүний эко хот, Хятадын ногоон хөгжлөөр тэргүүлэгч хот, Оршин суухад тааламжит үлгэр жишээ хот, 2013 оны дэлхийн CEO-гийн анхаарлыг татсан үлгэр жишээ шинэ хот, ӨМӨЗО-ны соёл иргэншлийн хотоор шалгарч байсан урьд урьдын амжилтуудаа улам бүр бататгаж, Хятадын соёл иргэншсэн хот, эрүүл хамгааллын хот, оршин суухад таатай үлгэр жишээ хот, үндэсний стандартыг хангасан аялал жуулчлалын хот болохыг зорих болно.
Нэгд, хот төлөвлөлт.
Өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалтын ажлуудыг сайтар төлөвлөж гүйцэтгэсний үр дүнд Эрээн хот 12 сая юаний хөрөнгө оруулалт татаж чаджээ. Үүнд хотын ерөнхий төлөвлөгөө, хотын баруун дүүргийн цахилгаан эрчим хүч, бохир ус цэвэрлэх байгууламж, дулааны систем, зүлэгжилт ногоон байгууламж, хилийн эдийн засаг технологийн хамтын ажиллагааны бүсийн хөгжил, Эрээн өртөөний үзэмжит зам, Лүчяо парк, Олимпын соёлын парк, хотын дүүргийн орчны бүтээн байгуулалт зэрэг олон талыг хамарсан томоохон төлөвлөлт хийж гүйцэтгэсэн болно. Хотын ерөнхий байршлын төлөвлөгөөний хувьд "өмнөөсөө хойш чиглэсэн гол шугамтай байх ба төв нь өмнө зүгт чиглэж, шинэ хуучин хотыг холбон, дөрвөн зүг найман зовхист нэвтрэх нэг боомт, гурван цэг" бүхий бүтэцтэй байх ба худалдаа бизнесийн төв, ахуй үйлчилгээний бүс, үйлдвэрлэлийн бүс, төмөр замын бүтээн байгуулалтын бүс, олон улсын ачаа тээврийн бүс, алсын хөгжлийн бүс зэрэг 6 бүстэй. Үүний зэрэгцээ Эрээн хот төлөвлөгөөний зөвлөлийн хянах дүрмийг байгуулж, хотын төлөвлөлтийн менежментийг дээшлүүлэх зорилттой ажиллаж байна.
Хоёрт, ногоон байгууламжийг өргөтгөх.
Сүүлийн жилүүдэд орон нутагт тохирсон модыг тарьж, усанд хэмнэлттэй байх зарчмыг үндэслэн, нийт 300 сая юаний хөрөнгө оруулалтаар хөндлөн дөрөв, босоо гурван том шугамд ойжуулалт хийж, ногоон байгууламжийн хүрээгээ тэлж чадлаа. Нийтийн ойжуулалтыг Эрээний үзэмжит парк, Лүчяо парк, Олимпын соёлын парк, цахилгаан эрчим хүчний нэвтрэх зам, авраг гүрвэлийн талбай, Монгол шатрын талбай зэрэг 7 газарт зохион байгуулж, паркийн ногоон бүсэд иргэн бүр дунджаар 18 хавтгай дөрвөлжин метр ойжуулалт хийсэн юм. Хотын гол замуудын хоёр талаар ойжуулалтын ажлыг эрчимжүүлж, нийт 2.4 сая хавтгай дөрвөлжин метрт мод зүлэг тарьж, бүх хотын ногоон байгууламжийн талбай 7.2 сая хавтгай дөрвөлжин метрт хүрч, хотын нийт талбайн ойжуулалт 35 хувьд хүрчээ. Ус хэмнэхийн тулд нийт 160 сая юаний хөрөнгө оруулалтаар хотын бохир ус дахин боловсруулах төсөл хэрэгжүүлэн, 163 км бохир ус дамжуулах хоолой, 36 км ус буцааж түгээх хоолой барьж ашиглалтад оруулснаар бохир усыг бүрэн хэмжээнд дахин боловсруулан ашиглах болсон. Ногоон байгууламжид ашиглаж буй усны 90% нь дахин ашигласан ус бөгөөд дуслуулах, нэвчүүлэх зэргийн ус хэмнэх төхөөрөмж ашиглан, хуурай цаг агаартай умард нутгийн ойжуулалтын ажлыг нааштай шийдвэрлэж байна.
Гурав, соёлын агуулгыг дээшлүүлэх.
"Ногоон байгууламж, ойжуулалтыг эрчимжүүлэх нь үндэс, үзэмж бүрдүүлэх нь зангилаа, соёлын сэдэв нь амин сүнс" гэсэн үзэл санаагаар үлэг гүрвэлийн соёл, хуурай газрын гүүрний соёл, улаа өртөөний соёл, хилийн соёлын агуулгыг товойлгож, хотын бүтээн байгуулалтад энэ талын соёлын агуулгыг оруулахын тулд 150 сая юаний санхүүжилт хийжээ. Соёлын агуулгыг оруулахын тулд үлэг гүрвэлийн соёлын талбайг шинэчилж, Олимпын парк, Лүчяо парк, Эрээний үзэмжит зам, Монгол шатрын талбай, Ляньжяь талбай зэргийг шинээр байгуулж, "чавхдас", "хүсэл", "тэнгэрийн оёдол" зэргийн гурван газарт 30 гаруй жижиг том уран баримал бүтээн босгож, тус хотын соёл, үүх түүхийг илэрхийлэхийг зорьсон бөгөөд хотын өнгө үзэмжийг ч сайжруулсан юм.
Дөрөвт, хотыг үзэмжийг сайжруулах.
Зээл гудамжны чимэглэл, байшин барилгыг өнгөлөг, өвөрмөц байлгах зарчмаар ерөнхийд нь төлөвлөжээ. Европын барилгын хэв загвараар хуучин хотын барилгын гадар талыг өөрчилж, хотын үзэмжийг дээшлүүлсэн байна. Засгийн газраас санхүүжүүлж, Шиньхуа , Чяньжинь, авраг гүрвэл, Чингис хаан, Шилин зэргийн гудамж болон Олимпын соёлын парк, авраг гүрвэлийн талбай, галт тэрэгний буудал, авто машины буудал, хотын гол сэдэвт баримал зэргийн гол бүсийг засаж чимэглэжээ. Нийт 200 шахам барилгын гадна үзэмжийг засаж чимэглэсэн нь "Гудамж-үзэмж, зам-онцлог" хотын хэв намбыг улам тодотгож өглөө.
Тавд, дэд бүтцийн байгуулалтыг чухалчлах.
Сүүлийн жилүүдэд иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй байдаг зээл гудамжийг цэвэр цэмцгэр, замын түгжрэлгүй байлгах асуудлыг зохицуулахын тулд зам, орчин, дулаан зэрэг иргэдийн ахуй амьдралтай нягт холбоотой дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулж, хөндлөн 16 , босоо 17 замыг засаж, 500 мянган хавтгай дөрвөлжин метр замыг тэгшилжээ. 60 сая юаниар санхүүжүүлж, хог боловсруулах цех байгуулж, өдөрт 300 тонн хог боловсруулах болов. Хогийг шилжүүлэх, дарах газар 22, жорлон 30 гаруйг барьж, 98% хогийг хоргүйгээр шийдвэрлэж байна. 12 сая зарцуулж, зам цэвэрлэгээний машин авснаар замын 80% -г цэвэрлэж байна. Нийтийн дулаалгад нийт 700 сая юаниар санхүүжүүлж, 4 сая хавтгай дөрвөлжин талбай, 85%-г хамарч байна. Иргэдийн хэрэглээний усны хоёрдох эх сурвалж болон аж үйлдвэрт ашиглах усны төсөлд 180 сая юань санхүүжүүлж, иргэдэд өдөрт 30 мянган тонн, аж үйлдвэрт 150 мянган тонн ус хангах чадавхтай болж, хотын усны асуудлыг туйлбартай шийдсэн байна. Хорооллуудын үйлчилгээ удирдлагыг сайжруулж, эрчим хүч хэмнэн зассан барилаг байгуулалтын талбай 200 мянган хавтгай дөрвөлжин метрт хүрч, иргэдийн оршин суух орчин ихээр сайжирсан байна.
Зургаа, нийгмийн үйлсийг хөгжүүлэх.
Хотын намын хороо, засгийн газар "хүн төвтэй" хөгжлийн үзэл баримтлалаар нийгмийн ажил үйлсийг ихээр хөгжүүлж, хотын ерөнхий үйлчилгээний чадварыг дээшлүүлжээ. Сүүлийн жилүүдэд 500 сая юань зарцуулж, Нэгдүгээр дунд сургууль, Хоёрдугаар дунд сургууль, Гуравдугаар бага сургууль, Монгол үндэстний хүүхдийн цэцэрлэг, Хотын хүүхдийн цэцэрлэг, Монгол-Хятад эмнэлэг, Суртал ухуулгын соёлын төв, Нийтийн асрамжийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх төв зэргийг байгуулсан юм. ӨМ-ын Багшийн их сургуулийн Эрээн дэх олон улсын дээд сургуулийг байгуулж, оюутан элсүүлж, дээд сургуулийн боловсролыг эхлүүлжээ. Нийт 80 сая юань зарцуулж, боомтын спортын ордон, бассейн, теннисийн ордон, өдөн бөмбөгийн ордон зэрэг спортын 8 ордон байгуулж, иргэдэд биеийн тамир спортын ая тухтай орчинг бүрдүүлж өгчээ. Түүнчлэн нийт 300 сая юаниар Эрээн хотын музей, Эрээний өртөөний музей, хилийн хаалга аялал жуулчлалын бүсийг байгуулж, үндэсний геологийн паркийн дэд бүтцийн байгуулалтыг сайжруулж, соёл аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжилд ихээхэн анхаарал хандууллаа. Нийт 9000 хавтгай дөрвөлжин метр хэмжээ бүхий олон нийтийн албан байруудыг байгуулж, нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний 3 төвийг ашиглалтад оруулан, улмаар хотын оршин суугчдад өндөр чанартай үйлчилгээ үзүүлж байна. (Засгийн газрын мэдээллийн газар)
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |