|
|
||
Эрээн хот хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусгай анхаарал халамжаа бодитой ажил хэрэг болгохын тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, бариул, нийтийн бие засах газрын суултуур зэргийг олноор байгуулах болсон юм. 12-р сарын 3 бол Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр. Эрээн хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэд барилга байгууламж, гудамж талбайд саадгүй нэвтрэх боломж бүрдэж чадсан болж чадсан эсэх талаар сэтгүүлч сурвалжилга бэлтгэсэн байна.
Эх сурвалжид мэдээлснээр, өдгөө Эрээн хотод хөгжлийн бэрхшээлтэй 600 гаруй иргэн байдаг ба тэднээс 499 нь албан ёсны бүртгэлтэй. Сүүлийн жилүүдэд Эрээн хотын захиргаанаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд барилга, гудамж талбайд саадгүй нэвтрэхэд зориулсан бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талархлыг хүлээсэн чухал ажил болсон юм. Уг төслийн хүрээнд орон сууц, нийтийн барилга талбайн орчимд тэргэнцэртэй иргэдэд зориулсан гарц, налуу зам, нийтийн бие засах газрын суултуур, түших бариул, гэрлэн хонх, харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан зам болон замын уулзварын дуут гэрлэн дохио зэрэг олон төрлийн бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэж байгаа юм.
Эрээн хотын Ян гуан хороололд суугаа Ши овогт эмэгтэй энэ жил 35 настай хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Тэрээр сэтгүүлчид хэлэхдээ, "би хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч өдөр бүр эмнэлэгт очиж эмчилгээний дасгал хийдэг. Урьд нь гэрээсээ орж гарахад төвөгтэй байсан. Харин манай хотын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үйлчлэх холбооноос орон сууцны маань үүдэнд 2м орчим урт түших бариул суулгаж өгсөн нь надад их дөхөм болж байна" гэлээ. Сэтгүүлч мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүлийн сурвалжлахад энэхүү төслийн хэрэгжилтэд нааштай бодолтой байгаагаа илэрхийлж, цаашид олон хүнд дэм тус хүргэхийг хүсэж байна гэжээ.
Эрээн хотын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх холбооны хариуцлагатны танилцуулснаар, Эрээн хот хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралыг сайжруулан, тэдэнд үйлчлэх ажлыг хөгжүүлэхийн тулд цуврал арга хэмжээ авчээ. Үүнд харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан зам, олон нийтийн барилга талбайн налуу шат зэргийг байгуулсан нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн явж суухад дөхөм нөхцөл болж, нийгэм нийтээрээ тэднийг хайрлан халамжилж байгааг илэрхийлж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |