• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын киноны орлого 20 тэрбум юань давав

CRI       (GMT+08:00) 2013-12-19 16:45:09

      Хятадын мэдээлэл, хэвлэл, радио телевизийн үндэсний газраас мэдээлснээр, 12-р сарын 8-ны байдлаар, бүх Хятадын кино тасалбарын орлого 20 тэрбум 32 сая юаньд хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 34.63% -ийн өсөлттэй гарчээ. Энэ нь Хятадын киноны үйлдвэрлэл болон зах зээл хөгжлийн шинэ төвшинд хүрснийг харуулж байна.

      Энэ он гарснаас хойш, Хятад улс кино уран бүтээл хийх арга бүтцийг өөрчлөн, сайн кино хийх талаар бодитой үр дүнд хүрч чадлаа. 12-р сарын 8-ны байдлаар, хятадын дотоодод нийт 561 кино бүтээж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 100 орчим кино илүү байв. Түүнчлэн 100 сая юаниас дээш орлоготой 31 кино бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 19 кино илүү байлаа.

      Киноны чанар сайжирснаар хятадын киноны зах зээлийн өрсөлдөөн улам хүчтэй болж эхлэв. 12-р сарын 8-ны байдлаар, Хятадын киноны орлого 11 тэрбум 123 сая юаньд хүрч нийт киноны зах зээлийн 55.52%-ийг эзэлжээ. Хятадын кино үзэгчийн тоо 566 сая хүрч, тэднээс 57.77% нь хятад киноны үзэгч байсан зэрэг үзүүлэлтүүд нь цөм өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй байлаа. 2012 оны эхээр, гаднаас кино импортлоход санхүүжүүлэх хөрөнгө нэмэгдсэн нь дотоодын киноны үйлдвэрлэлд цохилт болж байсан бол энэ байдал аажмаар намдаж, дотоодын кино өөрийн гэсэн зах зээлээ эзэгнэж эхэлжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе