• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрээн хот аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар 7 төрлийн арга хэмжээ хэрэгжүүлж байна

CRI       (GMT+08:00) 2013-12-19 16:50:55

      Сүүлийн жилүүдэд, Эрээн хот "Умард хязгаарын үүд, Цайны зам, Мянганы өртөө, Аварга гүрвэлийн нутаг " зэрэг аялал жуулчлалын брэндүүдийг бий болгож, энэхүү давуу тал дээрээ тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар дараах 7 төрлийн арга хэмжээ хэрэгжүүлж байна.

      Нэгд, аялал жуулчлалын чиглэлийн зар сурталчилгааны ажлыг шинэ төвшинд хүргэв. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг, Эрээн хотын аялал жуулчлалын сүлжээ (Хятад Монгол Орос бичгийн сүлжээ), аялал жуулчлалын зөвлөгөө үйлчилгээний төвөөр дамжуулан Эрээн боомт аялал жуулчлалын нэр хүндээ тасралтгүй өсгөж байна.

      Хоёрт, аялал жуулчлалын бүсийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэв. Үндэсний 4А зэрэглэлийн аялал жуулчлалын бүсийн стандартын дагуу байгуулж буй Эрээн хотын хилийн хаалганы байгаль соёлын аялал жуулчлалын бүсийн бүтээн байгуулалтын ажил дуусах дөхөж байна. Тус бүсэд "Бөн бөн тал" амралт сувиллын хотхон болон Эрээн тосгон зэргийг байгуулсан бөгөөд машинаар аялах, хээр хөдөө хоноглох жуулчны бааз байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа юм. Эдгээр бүтээн байгуулалт нь Эрээн боомтын аялал жуулчлалын бүтээгдэхүүний төрлийг улам нэмэгдүүлж байна.

      Гуравт, Хятад Монголын хилийн нэг өдрийн аяллыг бүх Хятадад нээлттэй болгов. Энэ оны 6-р сард Хятадын Нийгмийн аюулаас хамгаалах яам болон Аялал жуулчлалын газраас хамтран байгуулсан ажлын хэсэг Эрээн хотын хилийн аялал жуулчлалын ажилтай танилцаж, улмаар 7-р сарын 13-аас эхлэн Хятад Монголын хилийн нэг өдрийг аяллыг бүх Хятадад нээлттэй байлгахаар шийдвэрлэсэн юм. Үүний үр дүнд Эрээн хотод ирэх аялагчдын тоо эрс нэмэгдсэн. Түүнчлэн Эрээн хотоос Монгол улсын Дорноговь аймаг хүртэлх гурван өдрийн машинтай аялал, Эрээн-Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн долоо хоногийн аялал зэргийг амжилттай зохион байгуулсан билээ.

      Дөрөвт, гуравдагч орны иргэдэд виз олгох ажил нааштай үр дүнд хүрч байна. 2007 оны 8-р сарын 16-аас Эрээн хот гуравдагч орны иргэдэд виз олгох ажлыг эхлүүлсэн. Үүний үр дүнд Украин, Казахстан, Белорусс, Вьетнам, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, Бельги, Швед, Австрали, Чех, Герман, Швейцар, Узбекистан, Англи зэрэг 14 орны иргэд Эрээн хотод виз мэдүүлжээ. Энэ оны эхний 11 сард нийт 1258 гуравдагч орны иргэдэд виз олгосон нь Эрээн хотын аялал жуулчлалын хөгжлийг бодитой урагшлуулахад эерэг нөлөөлсөн.

     Тав, баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдэд зориулсан аялал жуулчлалын арга хэмжээний стандарт дээшилж байна. Зуун тэмээгээр Цайны зам дагуу аялах арга хэмжээ болон Хятад, Монгол, Оросын олон улсын авто машины тэмцээн зэрэг нь ОХУ-ын 2013 оны "Хятадад аялах жил" хөтөлбөрт багтсан юм. "Цайны зам" олон улсын тэмээн аяллыг цаашид брэнд болгон хөгжүүлэх ажлыг идэвхтэй өрнүүлж байна.

     Зургаа, аялал жуулчлалын агентлагуудын тоо нэмэгдэж, үйлчилгээний цар хүрээ өргөжжээ. Энэ онд Эрээн хот дотоодын аялал жуулчлалын агентлаг ажиллуулах эрх авч, Эрээн хотын Вэй Вэй аялал жуулчлалын агентлагийг ажиллуулав. Ийнхүү Эрээн хот аялал жуулчлалын 5 агентлагтай боллоо. Эдгээрийн дөрөв нь хилийн аялал жуулчлалын үйлчилгээний эрхтэй юм.

      Долоо, аялал жуулчлалын салбарын менежмент ахицтай байна. "Аялал жуулчлалын бүсийн хяналт удирдлагын дүрэм" -ийг боловсруулж, аялал жуулчлалын салбарын холбогдох стандартыг хангасан бүтээн байгуулалтын төлөвлөгөөний дагуу аялал жуулчлалын үйлчилгээний төв нээж, аялал жуулчлал эрхлэгчдэд зориулсан сургалт зохион байгуулж, аялал жуулчлалын зах зээлийн аюулгүй байдлыг журамлан, аялал жуулчлалын үйлчилгээний чадавх болон үйлчилгээний чанарын төвшинг дээшлүүлжээ. (Эрээн хотын Аялал жуулчлалын газар)

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе