12-р сарын 1-нд Жянсү мужийн Наньжин хотын нүхэн гарцны ханан дээрх 4G технологийн тухай зар сурталчилгааны дэргэдүүр нэгэн зорчигч өнгөрч байна.
12-р сарын 4-нд Хятадын үйлдвэрлэл мэдээллийн яамнаас хятадын Хөдөлгөөнт холбоо, Цахилгаан холбоо, Нэгдсэн холбоо гэх үүрэн холбооны гурван том оператор компанид TD-LTE буюу 4G технологийг нэвтрүүлэх эрх олгожээ. Уг яамны танилцуулснаар, дээрх гурван оператор компани TD-LTE буюу 4G сүүлжээг амжилттай туршиж, хэрэглээнд нэвтрүүлэх чанарын стандартыг хангасан ажээ.