• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сүжөүгийн цэцэрлэгт хүрээлэн

CRI       (GMT+08:00) 2013-12-19 17:06:56

       Сүжөүгийн цэцэрлэгт хүрээлэн нь Хятадын Жянсү мужийн Сүжөү нутагт орших байгалийн унаган төрх хийгээд хүний гараар бүтээсэн онцгой үзэмжийг хослуулсан цэцэрлэгт цогцолбор юм. "Сүжөүгийн эртний цэцэрлэгт хүрээлэн " нь голдуу хувийн цэцэрлэгт хүрээлэнг багтаадаг бөгөөд Чин гүрний сүүлч үеэс ихээхэн дэлгэрч ирсэн юм. Тухайн үед дахин давтагдашгүй онцлог төрхтэй цэцэрлэгт хүрээлэн 170 гаруй байсан гэдэг ч өнөө цагт эвдрээгүй бүтнээрээ үлдсэн нь 60 гаруй ба тэдгээрээс жуулчдад нээлттэй байдаг нь 19 юм. Хятадын цэцэрлэгт хүрээлэнгийн гол төлөөлөл болгох Сүжөүгийн эртний цэцэрлэгт хүрээлэнг 1997 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвд бүртгэж авсан бөгөөд "Тэнгэр тэтгэгчийн гайхамшгийг дахин бүтээгч" хэмээн алдаршиж, Хятадын цэцэрлэгт хүрээлэнгийн соёлын дээж, бахархал болжээ. Сүжөүгийн цэцэрлэгт хүрээлэнд Чан Лан Тин, Ши Зи Линь, Жүө Жэнь Юань, Лю Юань, Ван Ши Юань, И Юань зэрэг цэцэрлэгт хүрээлэн байдаг.

      Сүжөү бол Хятадын хамгийн алдартай түүх соёлын хотуудын нэг юм. "Хүний орчлонгийн диваажин" гэгддэг энэ хотыг 1985 онд Хятадын хамгийн алдарт арван үзэмжит нутагт багтаасан юм. Дэлхий дахинд алдартай түүх соёлын нэрт хот Сүжөүд 2500 гаруй жилийн тэртээх Ү гүрнээс улбаатай Ү соёлын өв хадгалагдан үлдсэн юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе