|
|
||
Японы түрэмгийлэгчдийг эсэргүүцсэн сурагчдын жагсаал 1935 оны 12-р сарын 9-нд ХКН-ын удирдлага дор Бэйпин хотод болж байсан билээ. Бэйпин хотын сурагчдын холбооны 6000 гаруй сурагч, халуун эх оронч хүүхдүүдийн жагсаал тухайн үедээ Бэйпин хотын жирийн ард иргэд төдийгүй улс төр, нийгмийн нэр цуутай хүмүүсийн зүрх сэтгэлийг байлдан дагуулж чадсан юм. Мөн оны 12-р сарын 16-нд Бэйпин хотын сурагчид, иргэд нийт 10 мянга гаруй хүн дахин эсэргүүцлийн жагсаал хийж, Хятадын бүх ард түмэн, эх орончдын халуун дэмжлэгийг хүртсэн юм.
Хятадын эх орончдын энэхүү түүхэн жагсаалыг хүндэтгэж, НҮБ-аас 1978 онд тусгай хурал зарлаж, Олон улсын хөл бөмбөгийн хорооны зөвшөөрлөөр жил бүрийн 12-р сарын 9-ийг Дэлхийн хөл бөмбөгийн өдрөөр тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |