|
|
||
1.Ялгаа
Олон нийтийн газар эмэгтэйчүүдийг хүндэтгэх буюу "урьдаар эмэгтэйчүүд" -д найр тавих ёс нь Америк, Орос, Латин Америк, Европын орнууд болон Африкийн зарим нутагт ихэд дэлгэрсэн байдаг. Дээрх улс орон бүс нутагт эрэгтэйчүүд хэрвээ эмэгтэйчүүдийг хүндэтгэн урих талаар ёс алдвал соёлгүй бүдүүлэгт тооцогдож, олны хараанд өртдөг. Харин Арабын орнууд болон өмнөд Ази, зүүн Ази, Хятад, Япон, хоёр Солонгос зэрэг оронд тухайн нутгийн ёс заншил, уламжлалын дагуу өдөр тутмын нийтийн харилцаанд тэр бүр дээрх ёсыг тэр бүр анзаарч ашигладаггүй. Зөвхөн гадаадын хүмүүстэй харилцах эсвэл дипломат харилцаанд энэ ёсыг баримталдаг.
2.Хэм хэмжээ
Олон нийтийн газар буюу нийтийн харилцааны үед эрчүүд эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлэхдээ тодорхой тогтсон хэм хэмжээг баримталдаг. Жишээлбэл, шинэ танилцсан бүсгүйнхээ цүнх зэргийг барьж туслах хэрэг гарвал урьдаар түүнээс зөвшөөрөл авбал зохино. Хэрвээ бүсгүй татгалзах хандлага илэрхийлбэл түүнийг эвгүй байдалд оруулах хэрэггүй. Барууны эмэгтэйчүүд гар цүнх зэргээ бусдаар бариулах дургүй байдаг. Бүх эмэгтэйчүүдэд адилхан хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй. Ганц хоёр хүнд хэтэрхий дотно хандаж, бусдыг нь хайхрахгүй байх нь мөн зохимжгүй.
Хэрвээ эмэгтэй туслах эрэгтэй захиралтайгаа хамт байгаа үед энэ ёсыг баримтлах шаардлагагүй. Гэхдээ олон нийтийн харилцааны үед захирал нь эмэгтэй туслахдаа хүндэтгэл үзүүлэх нь мөн энэ боловсон эрэгтэйн хэв намбыг илэрхийлж байгаа хэрэг болно.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |