Амьдралын утга учир
CRI (GMT+08:00) 2013-12-19 17:23:21
8 настай бяцхан хүү мөрөөдөл биелүүлэгч худгийн хажууд суух нэгэн өвгөнөөс: "Таныг гэгээрсэн мундаг хүн гэж сонслоо. Та надад хүний амьдралын жинхэнэ утга учрыг хэлж өгөөч" гэхэд өвгөн бяцхан хүүд хандан: "Би насаараа энэ талаар тунгаан бодлоо. Нэн тэргүүнд, өөрийн амьдралын үнэ цэнээ ол. Дараа нь түүндээ бат итгэ. Тэгээд мөрөөд. Амьдралын үнэ цэнэ, үнэ цэнээс итгэл, итгэлээс мөрөөдөл урган гардаг. Эцэст нь мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зориг гарга. Энэ л амьд байхын учир юм" гэжээ. Амьдралын жинхэнэ утга учир нь сэтгэн бодох, өөртөө итгэх, хүсэж мөрөөдөх, түүнийхээ төлөө эрэлхэг зоригтой байхад оршдог ажээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл