• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гадаадын мэргэжилтэн, оюутан залуус шинэ жилийн концертод оролцлоо

CRI       (GMT+08:00) 2014-01-17 09:59:24

      Өвөр Монголын өдрийн сонины 12-р сарын 28-ны мэдээ (сэтгүүлч Жан Вэньчян), "Өвөр Монголд уулзацгаая-2014" шинэ жилийн концерт Улаан театрт амжилттай болж өнгөрлөө. Өвөр Монголын Анд хамтлаг уран бүтээлийн тоглолтоо сонирхуулсан юм.

      ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэлийн алба, Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэг хамтран зохион байгуулсан энэ концерт нь гадаадын харьяат иргэдийн найрамдал нөхөрлөл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд энэ жил гурав дахь удаагаа зохиогдсон юм. Хятадад сурч, ажиллаж, амьдарч байгаа 400 гаруй гадаад иргэн концертыг үзэж сонирхлоо.

      Өнгөрсөн жил ӨЗО-ны Засгийн газрын мэдээллийн алба болон гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгээс Хятадын гадаад оюутныг удирдах салбар, гадаад оюутнууд бэлтгэж байгаа сургуулиудтай хамтран авьяаслаг оюутнуудын дунд төрөл бүрийн тэмцээн, уран зураг, уран бичлэг, гэрэл зургийн үзэсгэлэн тэрчлэн Өвөр Монголын оюутнуудын зуны лагерь зэрэг соёлын солилцооны арга хэмжээнүүдийг зохион байгуулж, гадаадын иргэдийн соёлын амьдрал, солилцоог баяжуулж, тэдний Өвөр Монголын талаарх ойлголтыг нэмэгдүүлжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе