• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрээн хотын эмнэлэг: Үндэстний эв нэгдлийг хамгаалж, эвсэг зохицонгуй эмнэлгийг байгуулъя

CRI       (GMT+08:00) 2014-01-17 10:01:49

      Эрээн хотын эмнэлэг нь Эрээн хотын эмчилгээ, түргэн тусламж, урьдчилан сэргийлэх үйлчилгээний цогцолбор бүхий хоёрдугаар зэрэглэлийн эмнэлэг юм. Газар зүйн байрлалын онцлогоос хамаарч тус эмнэлгээр Эрээн хот болон хотын эргэн тойрны малжих, тариалах газар район тэрчлэн Монгол улсын гурван аймгийн 400 мянга орчим өвчтөн үйлчлүүлдэг. Сүүлийн жилүүдэд Эрээн хотын эмнэлэг нь үндэстний эв нэгдлийн тухай хувь хүний хөгжлийн боловсролыг түгээх зорилгоор үндэстний тухай бодлого, онол, хууль тогтоол болон суурь хүмүүжлийн мэдлэг олгох сургалтыг эмнэлгийн ажилтнууддаа явуулсан юм. Ингэснээр 2009 онд Шилийн-Гол аймгийн эм эмнэлгийн мэргэжлийн тэмцээнд нэгдүгээр байр эзэлж, хөдөлмөрийн эвсэг зохицонгуй харилцаатай байгууллага, Шилийн-Гол аймгийн үндэстний эв нэгдлийн дэвшсэн хамт олон, "Соёлч цом" дүрэмжсэн үйлчилгээг хэрэгжүүлсэн тэргүүний байгууллага зэрэг цол хүртжээ.

      Хүн төвтэй үйлчилгээ, эвсэг зохицонгуй хөгжил: Тус эмнэлэг нь чанартай үйлчилгээ, мэргэжлийн ёс суртахуунтай байж ард иргэдийн талархал хүлээх гэсэн уриан дор үйл ажиллагаа зохион явуулж, эмнэлгийн танхимд үйлчилгээний индэр ажиллуулж, өвчтөнүүдэд газарчлах, захиалга авах, зөвлөгөө өгөх зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлсэн байна. Эмнэлгийн тасаг болгоны байршил заах самбарыг хятад, монгол бичиг, кирилл бичгээр тод ойлгомжтой бичжээ. Түүнчлэн "Нүд цайх өвчинд нэрвэгдсэн 1 сая иргэнд хараа оруулах төсөл" хэрэгжүүлж, 2009 оноос өнөөг хүртэл амьдралын боломж тааруу 75 өвчтөнд үнэ төлбөргүй мэс засал хийж хараа оруулжээ.

      Ёс суртахуун, сахилга батыг чухалчилна: Тус эмнэлэг нь эмч сувилагчдын ёс суртахуун ба мэргэжлийн сахилга батыг чухалчлан, соёлч боловсон харилцаа, инээмсэглэлтэй үйлчлэх зэргийг анхааран үзэж, "шилдэг үйлчилгээний сар", "шилдэг үйлчилгээний улаан туг" тэрчлэн "шилдэг сувилал үйлчилгээний үлгэр жишээ байгууллага" зэрэг олон арга хэмжээ өрнүүлж, нийтэд тааламжтай, чанартай үйлчилгээ үзүүлж чадсан юм. Сахилга батын бүтээн байгуулалтын удирдах баг байгуулж, эмнэлгийн үйлчилгээг нийгэм нийтийн хяналтад байлгаж, тогтмол хугацаанд өвчтөнүүдээр үнэлгээ хийлгэх, санал асуулга явуулах зэргээр харилцааны аливаа асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэж байна. Мөн нийгмийн олон салбараас сахилга батын хянагч ажиллуулж, гадаад орчны хяналтаа нэмэгдүүлж байна.
Үндэстний уламжлалт эмчилгээг эрчимжүүлж, олон улсын эм эмчилгээний ажил үүргээ гүйцэтгэнэ: 2010 оны 5-р сард байгуулагдсан Эрээн хотын монгол, хятад эмнэлэгтэй хамтран нэгдсэн зохион байгуулалтаар хятад, монгол эм эмнэлгийн хосолсон үйлчилгээг хүргэж байна. Түүнчлэн Монгол улсын эмчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад зохицуулан тусгай тасаг гаргаж, монгол хэлтэй эмч сувилагчийг ажиллуулан, хүлээн авах, орчуулах, замчлах зэрэг үйлчилгээг үзүүлж байна. Мөн Монгол үйлчлүүлэгчдийн зарим шинжилгээний зардлыг хасах болон үнэ төлбөргүй болгох бодлого хэрэгжүүлж, томоохон эмчилгээ шинжилгээний зардлыг 100 юаниас дээш бол үнийн дүнгээс 20% хөнгөлөх журам хэрэгжүүлж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе