|
|
||
Харбин хотын 15 дахь удаагийн цас мөсний хотхон 12-р сарын 29-ний өдрөөс аялагч жуулчдыг туршин хүлээн авч эхэллээ. Уг цас мөсний цэцэрлэгт хүрээлэнг 75 га талбайд 330 мянган шоо метр цас мөсийг ашиглан бүтээжээ. Уг хотхон 80 өдрийн турш ажиллах бөгөөд ирэх жилийн 3-р сарын эх хүртэл жуулчдад үйлчлэх юм.
Дэлхийн алдартай цас мөсний цэнгэлдэх хүрээлэн болсон Харбины цас мөсний хотхоныг 1999 оноос эхлэн жил бүрийн өвлийн улиралд байгуулж ирсэн бөгөөд өнөөг хүртэл давхардсан тоогоор гадаад дотоодын 10 сая гаруй жуулчдад үйлчилжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |