|
|
||
Хятад, Монгол, Орос гурван орны зам харилцаа тээврийн салбар болон Төмөр замын компанийн төлөөлөгчид саяхан Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо чуулж, гурван орны төмөр замын хил дамнасан тээврийн хөгжлийн асуудлаар ярилцаж, холбогдох гэрээнд гарын үсэг зурлаа.
Монгол улсын төмөр замын гол шугам нь Хятад, Оросыг холбож, урд хэсгээрээ Замын-Үүд—Эрээн, хойд хэсгээрээ Сүхбаатар—Наушки боомттой холболддог. Тус төмөр замыг Монгол, Орос хамтран эзэмшиж байна. Гэвч сүүлийн жилүүдэд галт тэрэг хуучирсан, вагоны тоо хүрэлцэхгүй зэрэг асуудал тулгарч байгаа тул техникийн өөрчлөлт хийх, давхар шугам барих шаардлага гараад байгаа юм. Тус хурлаар гурван орон тогтмол хугацаатай зөвшилцлийн механизм бий болгож, тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, ложистикийг өргөтгөхийг эрмэлзэж байна. (Хөгжил өөрчлөлтийн хороо)
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |