|
|
||
2013 оны 11-р сарын сүүлч хүртэлх байдлаар, Шанхайн чөлөөт худалдааны бүсэд нийт 1733 аж ахуйн нэгж бүртгүүлсний дотор 58 нь гадаадын хөрөнгө оруулалттай, 1675 нь дотоодын хөрөнгө оруулалттай компаниуд юм. Чөлөөт худалдааны бүсэд банк санхүүгийн өөрчлөлт хийсний улмаар тусгай зөвшөөрөлтэй 48 банк санхүүгийн байгууллага болон зөвшөөрөл авах шаардлагагүй 200 гаруй байгууллага байрласан байна.
Шанхай ЧХБ нь 2013 онд өөрчлөлт шинэчлэлийн 98 арга хэмжээ авч хэрэгжүүлсэн юм. Үүнд тогтолцооны шинэчлэл, үйлчилгээг нээлттэй байлгах болон өргөтгөх зэрэг ажлууд хамрагдаж байна. ЧХБ-ийн бүтээн байгуулалтын явцад засгийн газрын үүрэг чадавхыг өөрчилж, хууль зүйн орчинг сайжруулахын тулд хөрөнгө оруулалтыг удирдах тогтолцоо, худалдааны хяналт удирдлагын тогтолцоо, банк санхүүгийн тогтолцоо болон ерөнхийлөн хянан удирдах тогтолцоо зэрэг дөрвөн талын шинэчлэлийг эрчимжүүлэх болно.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |