• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс Аргентинд суман галт тэрэг экспортолж эхэллээ

CRI       (GMT+08:00) 2014-01-17 13:26:11

      1-р сарын 1-ний өдөр, Хятад улсаас Аргентинд экспортлох анхны суман галт тэргийг Чиндао гармын хөлөг онгоцонд тээвэрлэлээ.

      Мөн өдөр, Хятадын хот хоорондын зорчигч тээвэрт ашиглах эхний суман галт тэргийг Хятадын Наньчэ Сыфан хувьцаат компани үйлдвэрлэж дууслаа. Үүнийг Чиндао гармаас Аргентин руу тээвэрлэж, 2-р сарын 10-нд тус улсад хүргэх юм.

     2013 оны эхээр Хятадын Наньчэ Сыфан хувьцаат компани Аргентинтай хоёр удаа гэрээ байгуулж, нийт 1 тэрбум ам долларын үнэ бүхий 709 суман галт тэргийг нийлүүлэхээр болсон юм. Энэ нь Хятадын суман галт тэрэгний экспортын хамгийн том захиалга бөгөөд 2013 онд Аргентины суман галт тэрэг худалдан авалтын нийт хэмжээний 93%-ийг эзэлж байна.

      Уг компанийн танилцуулснаар, 709 галт тэргийг хувааж хүлээлгэх бөгөөд эхний хэсэгт 409 галт тэргийг 2014 оны 6-р сард, хоёр дахь хэсэгт 300-г 2015 оны 7-р сард Аргентинд хүлээлгэж өгөх юм байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе