• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Яньдан шань уул

CRI       (GMT+08:00) 2014-01-17 13:43:56

      Яньдан шань уул нь Жэжян мужийн Вэньжөү хотод байрладаг бөгөөд хойд, дунд, урьд гурван хэсэгт хуваагддаг. Яньдан шань уулын нэг хэсэг нь Юүнжя сянь хийгээд Вэньлин хотод харьяалагдаж, Ханжөү хотоос 300 км, Вэньжөү хотоос 70 км зайтай. Тус уулыг Өмнөд умард гүрний үеэс ашиглаж, Тан гүрний үед сэргэн, Сүн гүрний үед хөгжин мандсанаар "Зүүн өмнөдийн нэгдүгээр уул" хэмээн нэрлэгджээ. Яньдан шань уулын өнгө үзэмжид Вэньлин давааны үзэмжийн цэг, Лэчингийн Шяньшэн мэнь үзэмжийн цэг, Эрлин үзэмжийн цэг, Далүн чю үзэмжийн цэгийг багтаах бөгөөд Пиняны Минван оргил, Шычэн болон Дүнши дүн үзэмжит цэгүүд ч бий.

      Яньдан шань уул нь 120 тэрбум жилийн өмнө галт уулын дэлбэрэлтээс болж үүссэн, 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс юм. Нийт 450 км квадрат талбайтай, 500 гаруй үзэмжийн цэг нь 8 үзэмжит бүсэд тархан байрлаж, сонин гайхамшигт уул хад, эртний чулуун агуй, булаг хүрхрээний өнгө үзэмжээрээ алдаршжээ. Үүнд Линфэн, Линянь, Далүнчю гэх гурван үзэмжит бүс нь "Яньданы гурван гайхамшиг" хэмээн нэрлэгдсэн юм. Ялангуяа Линфэний шөнийн үзэмж, Линяний хадан хавцлын олсон шатаар явах аялал нь Хятадын гайхамшиг хэмээн нэрлэгдсэн билээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе