• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өвлийн цагт бага насны хүүхэд яагаад хамрын ханиад амархан тусдаг вэ?

CRI       (GMT+08:00) 2014-01-17 13:55:35

      Шалтгаан нь юу вэ?

      Өвөл цаг агаар хүйтэн тул хүүхэд даарч дархлаа нь мууддаг. Энэ үед вирус маш их идэвхждэг. Тиймээс өвлийн ханиад ихэвчлэн хүйтэн чанартай ханиад байдаг. Түүнчлэн өвөл цаг агаар нэлээд хуурай, салхи ихтэй тул вирус маш амархан халдварладаг. Тэгвэл өрөө тасалгаанд агаар битүү орчинд байх тул халдварт ханиадыг улам хүндрүүлдэг юм байна. Ялангуяа бага насны хүүхдүүд амархан халдвар авдаг.

      Яаж илэрдэг вэ?

      Бага насны хүүхэд өвөл цагт хамрын ханиад тусахад ихэнхдээ халуурч, толгой нь өвдөж, ханиалгадаг. Хамрын ханиад өвлийн улиралд тусах хугацаа нь зуны цагаас арай урт байдаг. Зарим үед зөвхөн ханиалгах байдлаар илэрдэг. Өдөр шөнө ялгалгүй ханиалгаж, өөр бусад илрэл гардаггүй ч гэсэн энэ үед ханиадны дохио өгч байдгаас эцэг эхчүүд заавал анхаарах шаардлагатай.

      Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

      Хүүхдийн өрөөнд салхи агаар нэвтрүүлж, цэвэр агаартай байлгах, ялангуяа засвар хийгээд нэг хоёр жил болоогүй өрөөнд салхи агаарыг заавал сайн нэвтрүүлэх хэрэгтэй. Өрөөн доторх бохирдол нь ч хүүхдүүдийн хоолой өвдөх, ханиалгах, найтаах тэрчлэн харшил үүсэх чухал шалтгаан болдог.

      Өрөөгөө байнга цууны уураар ариутгах эсвэл хүүхдийн өрөөнд агаар цэвэршүүлэгч тавих хэрэгтэй.

      Олон нийтийн газарт хүүхдийг аль болох дагуулж очихгүй байх. Очсон тохиолдол удаан байлгаж болохгүй.

      Өвлийн цагт хүүхдээ аль болох түүхий болон хүйтэн юм идүүлэхгүй байх. Жишээ нь мөхөөлдөс, хүйтэн ундаа зэрэг.

      Өвөл цаг агаар хэдий хүйтэн байсан ч хүүхдийн хөдөлгөөн том хүнийхээс их байдаг тул хэт зузаан хувцас өмсүүлж хөдөлгөөнийг хорих хэрэггүй. Харин аль болох агаар нэвтрүүлэх чанартай хувцас өмсгөх ёстой.

      Яаж эмчлэх вэ?

      Хүүхэнд өвөл ханиад хүрсэн тохиолдол хэрэв тийм хүнд биш бол эцэг эх нь гэрийн нөхцөлд эмчилгээ хийж болно. Тухайлбал, зохих хэмжээнд эм уулгах, ус сайн уулгавал хоёр гурван өдөрт аяндаа эдгэдэг байна. Гэвч ханиад нэлээд хүндэрсэн бол заавал эмнэлэгт эмчлүүлэх хэрэгтэй.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе