|
|
||
12-р сарын 19-ний өдрийн 21 цаг 30 минут. Хөххотын төмөр замын Жинингийн олон улсын галт тэрэгний дугуй солих газрын ажилчид хэд хэдээрээ баг болон хуваагдаж, галт тэргийг хүнд даралтын машинаар өргөн, дугуй солих яаруу ажилтай байлаа...
Эрээн хот бол Хятад улсын Евро-Азийг холбосон хуурай газрын чухал боомт. Бээжин-Улаанбаатар-Москва, Бээжин-Улаанбаатар, Хөххот-Улаанбаатар гэсэн олон улсын гурван чиглэлийн галт тэрэг долоо хоногт тус бүр нэг удаа Эрээн хотоор дамжин өнгөрнө. Монгол, Оросын төмөр замын цариг Хятадынхаас өөр учир галт тэрэгний дугуйг заавал солих хэрэгтэй болдог. Удаа бүр 80 дугуй сольдог тул ажилтнуудын хариуцлага энд хамгийн чухал.
Улс хоорондын галт тэрэг өртөөнд буудалласны дараа эхний 20 минутад вагоныг шалгаж, дараа нь бүтэн цагийг дугуй солиход зарцуулна.
Дугуй солих хугацаанд өртөөний зогсоолын хаалгуудыг зэрэг нээдэг тул хүйтэн салхи нэвт үлээнэ. Цаг агаар хүйтэн, дээр нь вагоны усыг тавих шаардлагатайгаас ажилтнууд эхлээд замтай барилдсан мөсийг арилгах хэрэгтэй болдог. Хэдий даарч бээрч байсан ч тэд маш нарийн хянуур ажиллана. Олонхдоо нэг шөнө нэг өдөр ажилладаг.
Дугуй солих ажилтнуудын хөлс хүчээр Хятад, Монгол, Орос гурван улсын хооронд зорчих галт тэрэг 58 жил аюулгүй ажиллаж ирсэн билээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |