• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Умардын Гэрэлт Сувд" Эрээн хот ногоон байгууламжийн усалгаандаа шинэ технологи ашиглаж байна

CRI       (GMT+08:00) 2014-02-20 17:09:33

     "Энэ цөөрөм доторх бохир ус бол Эрээн хотын экологийн байгуулалтад чухал нөлөө үзүүлж буй юм, цөөрмийн нийт багтаамж нь 15 мянган шоо метр бөгөөд бохир усыг нэг, хоёрдугаар зэрэглэлийн ус болгон цэвэршүүлээд ногоон бүсийн услалтын салбарт хэрэглэх ус үйлдвэрлэдэг" гэж ӨМ-ны Эрээн хотын бохир ус цэвэршүүлэх төвийн дарга Хү Вэньбин танилцуулжээ.

      Эрээн хот нь Хятадын умард бүс нутагт Монголын Замын-Үүд хоттой хиллэн оршиж, Хятад-Монголын хамгийн том хуурай газрын боомт төдийгүй Евро-Азийн эх газрыг холбосон чухал гүүр тул Хятадын "умардын сувд" гэгддэг юм.

      Харин энэ гэрэлт сувдны хувьд усны эх баялгийн асуудал ихээхэн тулгамддаг.

     "Өвлийн цагт иргэдийн ундны усыг хангачихдаг, харин зуны цагт байдал их хэцүү, тэр дундаа 7-8 саруудад орон сууцны хорооллын хоёр давхраас дээших айлуудын ус тасалддаг, тиймээс хотын ногоон байгууламжийг хөгжүүлэх нь мөрөөдөл байсан юм " гэж Эрээн хотын нэгэн оршин суугч сэтгүүлчид хэлжээ.

      Эрээн хот нь эх газрын эрс тэс уур амьсгалтай, цөлжилттэй нутаг тул жилийн турш хур бороо багатай, жилд дунджаар 142 мм хур буудаг, гантай жилд бүр 100 мм ч хүрдэггүй, жилийн ууршилтын хэмжээ 3200 мм байдаг юм.

     Эрээн хотын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн, ойн аж ахуйн товчооны орлогч дарга Жя Шаодүн хэлэхдээ, хур багатайн дээр гүний усны нөөц ч бага, хотын цорын ганц гүний усны судал нь боомтоос 65 километр зайтай хол байдаг гэжээ.

      Ундны цэвэр ус ч дутагдах хүндрэл нүүрлэдэг тул хотын цэцэрлэгжүүлэлтийг тасралтгүй хийхийн тулд хот даяар ус хэмнэх төслийг хэрэгжүүлж, улмаар өнгөрсөн хугацаанд иргэдийн ундны хэрэгцээнд өдөрт 30 мянган тонн ус, аж үйлдвэрлэлийн хэрэгцээнд өдөрт 15 мянган тонн ус хангаж, хотын усны хангамжийн асуудлыг үндсэндээ зохицуулсан гэж Жя Шаодүн танилцууллаа.

      Бохир ус цэвэршүүлэх төвд 5 дахь жилдээ ажиллаж байгаа Хү Вэньбин нэгэн жижиг нуурыг заагаад, "Тэнд өмнө нь Эрээн хотын бохир усыг шууд асгадаг байсан тул өмхий ус хаа сайгүй нэлийдэг байсан. 2008 онд өдөрт 15 мянган шоо метр бохир ус цэвэршүүлж, 12 мянга 500 шоо метр цэвэршүүлсэн ус буцаах хүчин чадалтай Бохир ус цэвэршүүлэх энэ төв ашиглалтад орж, Эрээн хотын бохир усыг цэвэршүүлэн, дахин ашиглах боломж бүрдүүлсэн юм" гэжээ.

     Хү Вэньбингийн танилцуулснаар, бохир ус цэвэршүүлэх үйлдвэр 5 дахь жилдээ зогсолтгүй ажилласаар байна. Өвөл цэвэршүүлсэн усаа нөөцөлж, зуны усжуулалтад хэрэглэдэг бол зуны цагт цэвэршүүлсэн усаа шууд хотын ногоон байгууламж руу татаж хэрэглэдэг гэнэ.

      Өдгөө хотын бохир усны 85 %-аас дээшхийг энд цэвэршүүлж байна. Ногоон байгууламжийн усалгаанд хэрэглэх усны 90 гаруй хувь нь дахин цэвэршүүлсэн ус юм. Бүх хотын 7.2 сая хавтгай дөрвөлжин метр талбай бүхий газрын ногоон байгууламжийг дахин боловсруулсан усаар усалсан юм гэж Хү Вэньбин олзуурхан ярьж байлаа.

      Ирэх жилийн 4-р сараас ус цэвэршүүлэх шинэ тоног төхөөрөмж ажиллуулах бөгөөд өвс мод услахаас гадна бас тариан талбай услах, зам талбай цэвэрлэх, машин угаах, хотын усан оргилуур зэрэгт хэрэглэж болох болно гэж тэрээр цааш нь хэллээ.

      Эх сурвалжийн мэдээлснээр, бохир усны цөөрмийг цэвэршүүлснээс хойш хавар зундаа усны шувууд ирэх болж, цөөрөм "Хунт нуур " гэж нэрлэгджээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе