• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хүнсний ногоо тээвэрлэх "ногоон гарц" нээгдэв

CRI       (GMT+08:00) 2014-02-24 10:00:18

          Сурвалжлагч 2-ны өдөр Хөххотын Гаалийн газраас мэдээлснээр, цаг агаар хүйтэрч, хүнсний ногоо амархан хөлдөх болсон тул ӨМӨЗР-ны Монгол улс руу гарах гарц боомтууд хүнсний ногоог хилээр шуурхай нэвтрүүлэх тусгай арга хэмжээ эхлүүллээ.

          Монгол улсад нэвтрэх Хятадын хамгийн том боомт болох Эрээн боомтоор экспортлох хүнсний ногоонд "ногоон гарц" нээжээ. Энэхүү гарц нь боомтын ажлыг шуурхай болгосон төдийгүй наймаачдын эдийн засгийн хохирлыг ч бууруулж чадсан байна гэж Эрээн хотын Гаалийн газрын ажилтан сэтгүүлчид хэлжээ.

          Монгол улсын Дорнод аймаг болон Хэнтэй аймагтай холбогдож байгаа Ганц Мод боомт 2013 онд нийт 894 тонн хүнсний ногоог хилээр нэвтрүүлсэн нь өнгөрсөн оныхоос 54.38 хувиар нэмэгджээ. Үүнд голдуу байцай, сонгино зэрэг хадгалахад төхөм ногоо багтжээ. Энэ боомт ч саяхнаас хүнсний ногоонд "ногоон гарц" нээж ажиллаж эхэлсэн байна. \Синьхуа агентлагийн сурвалжлагч Лю Инь\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе