|
|
||
1-р сарын 6-ны үүрээр, ӨМ-ын Үхай хотын коксжсон нүүрсийг шингэрүүлж, байгалийн хийн түлш боловсруулан, эрчим хүч хэмнэн бохирдол бууруулах төслийг хэрэгжүүлж, Ши Лай Фэн LNG үйлдвэрийн шингэрүүлсэн шатахууныг үйлдвэрлэж эхэлжээ. Энэ нь дэлхийн хамгийн том шингэрүүлсэн хийн шатахуун боловсруулах төсөл юм.
Уг төслийг хэрэгжүүлэхэд нийт 4.7 тэрбум юанийн хөрөнгө оруулалт зарцуулах юм. 2011 оны 4-р сард төслийн бүтээн байгуулалтын эхний шатны ажил эхэлсэн ба 2012 оны 10-р сард ашиглалтад орж, Үхай хотын шингэрүүлсэн хийг хураах ба цэвэршүүлэх ажлыг эхлүүлжээ.
Уг төсөл нь дөрвөн үзүүлэлтээрээ дэлхийн шинэ амжилт тогтоожээ. Нэгд, энэхүү төсөл нь коксжсон нүүрсний хийгээр шууд байгалийн хийн шатахуун боловсруулах хамгийн анхны төсөл юм. Хоёрт, цагт 156 мянган шоо метр нүүрсний хийг цэвэршүүлэх төхөөрөмж нь дэлхийд хамгийн томд тооцогдож байна. Цагт 100 мянган шоо метр нүүрсний хийг метанжуулах хүчин чадалтай төхөөрөмж дэлхийд мөн тэргүүлж байна. Үхай хотоос Иньчуань хот хүртэлх нүүрсний хий дамжуулах 223.832 км урттай хоолой ч дэлхийд тэргүүлжээ. Уг төслийг ажиллуулснаар, жилд бараг 1.5 тэрбум шоо метр нүүрсний хийг дахин ашиглаж, нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаруулах хэмжээг 1.4 сая тонн, хүхэр ялгаруулах хэмжээг 820 тонн тус тус бууруулах бөгөөд жилд 250 мянган тонн байгалийн хийн шингэрүүлсэн шатахуун боловсруулах юм. Үйлдвэрлэсэн шатахуунаар Үхайн эрэлт хэрэгцээг хангаад зогсохгүй Иньчуань зэрэг ойролцоох бүс нутаг руу ч экспортлох болно.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |