|
|
||
ӨМӨЗО-ны Хангин хошууны хөдөө аж ахуйн товчооны мэдээллийн төвөөс саяхан мэдээлснээр, Хятадын эрдэмтдийн бүтээсэн алсын зайны удирдлага бүхий ухаалаг худгийг 4-ний өдөр тус хошууны Дугуйтал суурины Шар зоо гацааны малчин айлд амжилттай туршин ажиллуулжээ. Сэтгүүлчийн мэдээлэл авснаар, алсын удирдлагатай худгийг ажиллуулахад маш хялбар бөгөөд "усан шахуургыг нээх", "халаалтыг нээх" зэрэг зурагт товчлууруудыг дарахад л бэлчээр дэх худгийг ажиллуулж болох аж. Түүнчлэн мал услах газар, усан шахуурга болон усан онгоцон дээр утасгүй мэдрэгч, ус хэмжигч зэрэг төхөөрөмж угсарч, худгийн ойролцоо бас камертай, малын биед мэдрэгч зүүлгэх юм байна.
"Манай үхрүүд яг тогтмол цагт ус уудаг. Мал маань худгийн ойролцоо ирэхэд гэр дэх эконометрикийн хонх дуугарч, би ганц товчлуур дарахад л худгийн хавхлага нээгдэж ус шахаж эхэлдэг. Бас малынхаа байдлыг зургаар хүлээн авдаг болсон " гэж уг системийг хэрэглэсэн малчин Буян ярьж байлаа. Уг нь гэрээсээ бэлчээрийн худаг дээр очиж малаа услахын тулд өдөр өнжөөд очдог байжээ. Нааш цаашаа бараг 100 км замыг мотоциклоор явахад жилдээ бараг 8000 гаруй юанийн шатахуун зарцуулдаг тул цаг хэмнэх төдийгүй бас бага бус мөнгө хэмнэх болно гэжээ. Уг системийг Хангин хошууны хөдөө аж ахуйн товчоо болон ӨМ-ын Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран судлан бүтээж, анхны туршилт амжилттай болж, функцыг нь дахин сайжруулсны дараа малжих орон нутагт түгээн дэлгэрүүлэх юм байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |